by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Та ачаа тээврийн даатгалд даатгуулснаар гарч болох эрсдэлийн хохирол зардлаас бүрэн өөрийгөө бүрэн хамгаалж болох юм.

Дэлгэрэнгүй
#    ЭРСДЭЛ:

 

Ачаа тээврийн даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?


  • Монгол улсын хил давуулан ачаа бараа, эд материал тээвэрлэж байгаа бол тус даатгалд даатгуулах боломжтой.

 

Ачаа тээврийн даатгалд юу даатгуулж болох вэ?


  •  Тээвэрлэгдэж буй ачаа бараа
  • Ачааг тээвэрлэхтэй холбогдсон зардал
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт эрсдэлүүдээс даатгуулах боломжтой.

 

Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?


  •  Замын хөдөлгөөн оролцож байх үеийн эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
  • Цахилгаан, эрчим хүчний
  • Тээвэрлэлтийн үеийн гэнэтийн осол

 

Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал үндсэн эрсдэл дээрээс нэмэгдэл эрсдэлээс сонгон даатгуулах боломжтой. Үүнд:


  • Гадны нөлөөлөл
  • Хулгай /эх биеийн болон жижиг эд ангийн хулгайн/
  • Нэмэлт зардлын /үнэлгээний болон ослын газраас тээвэрлэх зардал/

 

#    ҮНЭЛГЭЭ:

 

Даатгалын үнэлгээ ба хураамж:


  • Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.
  • Даатгалын хураамжийн хэмжээ нь замын болон тээврийн төрөл, тээвэрлэх зай, барааны ангилал, эрсдэлийн түвшингээс хамаарна.

 

Даатгалын үргэлжлэх хугацаа ямар байх вэ?


  • Илгээгчээс ачааг тээвэрлэгчид шилжүүлж эхэлсэн үеэс тээвэрлэгч ачааг хүлээн авагчид хүлээлгэж өгөх хүртэл 60 хоног хүртэлх тогтоосон хугацаанд үргэлжилнэ.

 

Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?


Даатгалтай ачаанд даатгалын тохиолдолын улмаас хохирол учирсан бол дараах зүйлүүдийг харгалзан нөхөн төлбөр олгоно.

  • Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс даатгал эхэлсэн хугацаанаас бүрэн сүйрэл хүртэлх хугацаанд ногдох элэгдлийг хассан дүнг олгоно.
  • Зах зээлийн үнэлгээгээр тооцсон нөхөн сэргээх засварлах зардлыг олгоно.
  • Уг хохирол даатгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан бол 80%-иар хохирлын дүнгээс тооцож олгоно.
Copyright © 2017 Ard Daatgal