by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Жижиг, дунд бизнес эрхлэгчид их хэмжээний бараа, бүтээгдэхүүн, эд хөрөнгийг эзэмшиж, эргэлдүүлж байдаг учраас төдий хэмжээний их эрсдэлийг дагуулж байдаг.

Дэлгэрэнгүй
#    ЭРСДЭЛ:

 

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөрөнгийн даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?


  • Тус даатгалд хувиараа бизнес эрхлэгчид даатгуулах боломжтой.

 

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөрөнгийн даатгалд юу даатгуулж болох вэ?


  • Тухайн лангуу буюу худалдааны цэг дээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө
  • Бараа, бэлэн бүтээгдэхүүн, эд хөрөнгө
  • Хагас боловсруулсан зүйл
  • Түүхий эд, туслах материал

 

Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?


Үндсэн эрсдэл:

  • Галын эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Цахилгаан хэлбэлзлийн, сантехникийн эрсдэл
  • Утаа ус болон гал унтраах арга хэмжээний нөлөөгөөр үүссэн хохирол /шууд бус эрсдэлүүд /
  • Ажлын бус цагаар учирсан хулгай

 

Хэрэв та шаардлагатай гэж үзэж байгаа бол дараах нэмэлт эрсдэлүүдээс сонгон үндсэн эрсдэл дээр нэмэн даатгуулж болно.


  • Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гарсан бусдад учруулсан хохирол /үнэлгээний 10%-иар олгоно/
  • Бусдад учруулсан хохирлыг сэргээн засварлах ажлын хөлс /үнэлгээний 10%-иар олгоно /
  • Дотор тохижилт, неон болон гэрэлтүүлэг хаяг, реклам /үнэлгээнээс 10% -иар олгоно/

 

#    ҮНЭЛГЭЭ:

 

Даатгалын үнэлгээ 


  • Тухайн лангуун дээрх барааны тээврийн зардал, гаалийн татвар ороогүй анхны өртгөөр үнэлгээг тооцно.

 

#    ХУРААМЖ:

 

Хураамж:


  • Барааны шинж чанараас хамааруулан тооцно.

 

Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?


  • Нөхөн төлбөрийг 80%-100%-иар олгоно.
  • Даатгал нь зөвхөн тухайн байршил, лангуун дээр хүчинтэй.

 

 

Copyright © 2017 Ard Daatgal