by

Манай компани 1994 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Монголын анхны хувийн даатгалын компани болж үүсгэн байгуулагдсан.

Өнгөрсөн хугацаанд бид харилцагч-даатгуулагч нарынхаа өвөрмөц хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж ажиллаж ирлээ. Бидний өнөөг хүртэл Монголын даатгалын зах зээл дээр явуулсан үйл ажиллагаанд маань харилцагч нарын маань эрэлт хэрэгцээ, бодит хүсэл шаардлага хөтөч нь болж, бид хамтдаа хөгжиж, хамтдаа боловсорч ирсэн юм.

Түүхэн Үйл Явдлууд:

Ард Даатгал ХХК анхны хувийн даатгалын компани хэлбэрээр байгуулагдав.

Ард Даатгал ХХК 5 дах жилдээ ТОП зэрэглэлийн даатгалын компаниар шалгарав.

Их Британийн “Виттингтон групп” хөрөнгө оруулалт хийж, гадаадын хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани болов.

Санхүүгийн Зохицуулах Хорооны гаргасан даатгалын компаниудын үнэлгээгээр 3-т шалгаран, Монгол Улсын шилдэг даатгагчдын нэгээр батламжлагдав.

Дэлхийн бизнесийн шилдэг компаниудад олгодог Зууны Чанарын Алтан цомыг Швейцарь улсын Женев хотод гардан авав.

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 6-р сарын 30-ны өдрийн тогтоолоор Гранд Даатгал ХХК, Ард Даатгал ХХК-иудад нэгдэх зөвшөөрөл олгогдож, нэгдсэн хүчирхэг Ард Даатгал ХХК төрөн гарав.

  • Монгол улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуй нэгж шалгаруулалтын ТОП5 даатгалын компанийн ТОП2-т шалгарав.
  • Монголын Маркетинг, Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг “Гранд Экспо-2012” үндэсний бизнес фестивальд амжилттай оролцож, Банк санхүү, даатгалын салбарын ТОП-5 даатгалын компани номинацийн 1-р байрт шалгарсан.

Монгол улсын Засгийн Газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуй нэгж шалгаруулах шалгаруулалтын ТОП-5 даатгалын компанийн 1-т шалгарсан.

  • Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуй нэгж шалгаруулалтын ТОП-5 даатгалын компанийн 3-т шалгарсан.
  • Монголын Маркетинг, Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг “Гранд Экспо-2012” үндэсний бизнес фестивальд амжилттай оролцож, Банк санхүү, даатгалын салбарын Гран-При шагналаар шагнагдсан.
  • Ард Даатгал ХХК нь "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн бүрэлдэхүүнд багтаж, үйл ажиллагаа, удирдлагын баг шинэчлэгдэв.
  • Монголын даатгалын зах зээл дэх байр сууриа хадгалж, тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ.
  • Ард Даатгал үйлчилгээний чанарт онцгой анхаарч, харилцагчдаа сэтгэл ханамжтай байлгахыг хичээн ажиллав. Шинэ жил, Цагаан сарын баяр ёслолын үеэр 500 мянга хүртэлх дүнтэй Нөхөн төлбөрийг өдөрт нь шийдэж, шуурхай үйлчилж, харилцагчдын талархлыг хүлээж, цаашид уламжлал болгон хэрэгжүүлэв.
  • Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд байрлах цэцэрлэгт мөнх ногоон гацуурууд суулгаж тарьлаа.
  • Амжилттай ажиллаж байгаа 60 орчим ажилтнуудыг Шанхай, Манжуур хотуудад тус тус  аялуулж амраалаа.
  • Идэвхи зүтгэлтэй ажилласан ажилтнууддаа Сангийн Яам, CЗХ, МЗХ-ны шагналуудад тус тус тодорхойлж шагнуулж үнэлүүлэн, хөдөлмөр зүтгэлд нь компанийн зүгээс мөнгөн урамшуулал олголоо.
  • СЗХ болон даатгалын салбарын нийт хамт олонтой Богд ууланд явган аялал зохион байгуулж, аялалын явцад хүрээлэн буй орчноо цэвэрлэх аянд хамт олноороо оролцлоо.
  • Улсын Их баяр наадмын өмнөх Үндэсний бөхийн сорилго барилдааныг Монгол Бөхийн Өргөөнд амжилттай зохион байгуулан ивээн тэтгэлээ.

Ард Даатгал компани 2017 онд төлөвлөсөн зорилтууддаа хүрч, даатгалын салбарт эзлэх компанийн байр суурийг улам бэхжүүлэн ажиллахын зэрэгцээ дараахи Нийгмийн хариуцлагын ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн он байлаа. Тухайлбал:

  • Сүхбаатар дүүрэгт байрлах Монголын СОС хүүхдүүдийн хотхоны харъяа Гэр бүлийг дэмжих төвийн нийт 250 хүүхдүүдэд эх үрсийн баяр, шинэ жилийн баярыг тохиолдуулан тус тус бэлэг гардуулах аянг уламжлал болгож одоо 5 дэх жилдээ үргэлжилж байна.
  • Хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, бие бялдар, эрүүл мэнддээ анхаарч, биеийн тамираар хичээллэхийг уриалж сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн “Пепси Лиг”, “Ард Мустанг” багийг, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан үндэсний “Спрайт Лиг”-ийн цувралт тоглолтонд “Ард Даатгал Ийглс” багуудыг Ард Даатгал компанийн нэрийн өмнөөс тус тус ивээн тэтгэж, бүхий л санхүүгийн асуудлыг шийдвэрлэн, бэлтгэл сургуулилт хийлгэн амжилттай оролцуулсан байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран зохион байгуулдаг “Дуулиан-2020” 9 дэх удаагийн тэмцээнд Нийслэлийн 106, 107 дугаар сургуулийн өсвөр үеийн тамирчдыг ивээн тэтгэж, амжилттай оролцуулсан бөгөөд бидний ивээн тэтгэсэн тамирчид уг тэмцээнд түрүүлж Алтан медаль хүртсэн юм.
  • Компанийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол орон даяар явагдсан “Ногоон дэлхий” арга хэмжээнд нэгдэн “Цэцэгт аян” хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөд үүнд 150 гаруй даатгуулчдад 30 гаруй нэр төрлийн 450 гаруй таримал цэцэг, суулгацыг үнэгүй тараасан ба энэ аянг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
  • Мөн бид цөлжилтийг сааруулах ажлын хүрээнд Дорноговь аймагт компанийн нэрэмжит цэцэрлэгийг бий болгож, Албан Журмын Даатгагчдын Холбооноос санаачилсан Сэлэнгэ аймгийн нутагт байрлах “Тужийн Нарс” хэмээх газарт бусад даатгалын компаниудтай хамтран нийт 1000 суулгац суулгасан нь өдгөө ургаж байна.
  • 2018 онд бид компаниа Монголын Хөрөнгийн Бирж дээр гаргаж, нээлттэй хувьцаат компани болгох, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг төлөвлөөд, урам зоригтойгоор ханцуй шамлан ажиллаж байна.
  • Ард Даатгал ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 3 сарын 30-ны өдөр хуралдаж, компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
  • Ард Даатгалын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд шинээр хоёр хараат бус гишүүнийг 2018 оны 03-р сарын 30-ны өдрийн ТУЗ-ийн ээлжит хурлаар нэр дэвшүүллээ. Компанийн ТУЗ-д орж ажиллахаар болсон З.Ариун нь Улаанбаатарын Америкийн Сургуулийн захирлаар ажилладаг бол Б.Болорчимэг нь NTV телевизийн сэтгүүлч юм.
  • 2018 оны 3 дугаар улиралд Ард Даатгал компанийн хувьд үйл ажиллагаа өргөжүүлж зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргасан төдийгүй нээлттэй хувьцаат компани болж өргөжсөн түүхэн улирал боллоо.

  • СЗХ-ны 2018 оны 8 сарын 29-ний өдрийн хурлаар Ард Даатгал компанид IPO хийх зөвшөөрөл олгож 2018 оны 9 сарын 17-26 өдрийн хооронд анхдагч зах зээлийн захиалга авч, татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө болох 5.25 сая төгрөгөөс 32.7 хувиар буюу 6.97 тэрбум төгрөгийн захиалга авч амжилттай IPO хийсэн байна. Ингэснээр Ард Даатгал ХК нь даатгалын салбарт анхны нээлттэй хувьцаат компаниудын нэг болж, салбартаа хамгийн олон хөрөнгө оруулагчтай даатгалын компани болсон байна.

  • Хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилав
  • 25 жилийн ой тохиов
  • Сэргээгдэх эрчим хүч болон уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэд даатгагчаар оролцож байна
  • Ковид даатгалын бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэв
  • Даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулав.
  • Хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж, 10,151 болов.
  • Гадаадад зорчигчдын даатгалын хамгаалалтад Ковидын эрсдэлийн хамгаалалтыг багтаалаа.
  • Харилцагчийг ангилан, мэдээллийн бааз үүсгэх CRM системийг хэрэгжүүлж эхлэв.
Copyright © 2017 Ard Daatgal