by
“Ард Даатгал” ХК нь даатгуулагч-харилцагчдынхаа итгэлийг бүрэн даах менежментийн баг, хуулиа дээдэлсэн зөв бодлого, үйл ажиллагааны үр дүнд санхүүгийн хувьд бэхжиж, туршлагатай, чадварлаг боловсон хүчнийг  эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн ёс зүйтэй, итгэлтэй хамт олон бүрдүүлэн ажиллаж нэр хүндтэй, найдвартай компани болж чадсан билээ.

 

Эрхэм зорилго


Даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, мэргэжлийн ёс зүйг баримталсан, даатгалын шилдэг үйлчилгээг бид үзүүлнэ.

Алсын хараа


“Ард Даатгал” ХК нь даатгуулагчдын эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, тэдний амар тайван амьдралын баталгааг хангасан үйлчилгээг үзүүлж, харилцагчдаа амжилтад хөтөлсөн, нийгмийн хариуцлагыг дээдлэгч, ил тод, итгэл төрүүлсэн тэргүүлэгч даатгагч, даатгалын үйлчилгээ үзүүлэгч байна.

 

Ард Даатгал компанийн хувьд Монгол улсын компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж холбогдох хууль, тогтоомж, дүрэм журамд заасан шаардлагуудыг ханган Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар-2/16) авсан хувьцаат компани юм. Мөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хэрэгжүүлэгч эрх бүхий даатгалын компани юм.

Бидний үйл ажиллагаа нь Иргэний хууль, арилжааны даатгалын холбогдолтой хуулиуд болон СЗХ-ноос гаргасан даатгалын багц дүрмээр зохицуулагддаг ба тус компани нь даатгалын компанийн хувьд зөвхөн даатгалын үйлчилгээ эрхэлдэг төдийгүй Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 49 дүгээр зүйлд заасны дагуу эрх, үүргээ хүлээн ажилладаг юм. Мөн нээлттэй хувьцаат компани болохын хувьд Компанийн тухай хууль ,Үнэт цаасны тухай хууль, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаас гаргагчид холбогдох дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллаж байгаа билээ.
Ард Даатгал ХК нь 1994 онд Монгол Улсын анхны хувийн хэвшлийн даатгалын компани болон байгуулагдаж, даатгалын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө Монгол Улсын даатгалын салбарт тэргүүлэгч байр суурь бүхий олон улсад болон дотоодод нэр хүнд бүхий тогтвортой даатгалын үйлчилгээ үзүүлэгч болсон төдийгүй баялаг бүтээгчдийн найдвартай ар тал болон дэмжиж ажилласаар ирсэн нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулан амжилттай ажиллаж байгааг харуулж байна.

 

Ард Даатгал ХК

Хүчтэй. Хамтдаа.

 

Copyright © 2017 Ard Daatgal