by

Нийгмийн хариуцлагын тайлан

Ард Даатгал компанийн бизнес нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчирдаггүй, мөн хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа нээлттэй тодорхойлсон, ил тод үйл ажиллагаа бүхий нийгмийн хариуцлагатай компани юм.

Ард Даатгал компани нь байгуулагдсан цагаасаа хойш боловсрол, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсийг бизнесийнхээ салшгүй нэг хэсэг болгон авч явдаг.

Бид “Хүүхэд залуус, эрүүл мэнд, эрүүл орчин бидний ирээдүй” гэсэн үндсэн бодлогод тулгуурлан спорт, соёлын арга хэмжээ нийгмийн үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцон ажилладаг бөгөөд бидний санаачлан зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлсэн олон ажлуудаас хэсэгчлэн дурьдвал:

 

Байгаль орчин хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлууд:

Байгаль орчин хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлууд: 2013 – Бид хүрээлэн буй Байгаль орчин хамгаалах үйл ажиллагааг Компанийн нийгмийн хариуцлагын томоохон хэсэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн онд бид Дорноговь аймгийн нутагт байрлах Хамрын хийдэд 400 суулгацыг нийт ажилчдын хамт очин суулган “Ард Даатгал ХХК”-ийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг та бидний очих дуртай буян номын газар болон Хамрын […]

Урлаг, спортыг дэмжих чиглэлээр хийгдсэн ажлууд:

Урлаг, спортыг дэмжих чиглэлээр хийгдсэн ажлууд: Спорт соёлын арга хэмжээ болон залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан үндэсний PEPSI доод лигт “Ииглс” нэрээр 15 тоглогч 1 дасгалжуулагчтай баг тоглуулсан. Багийн хувцас, бооцоо, тэмцээний үеийн санхүү, бэлтгэлийн заалны төлбөр зэрэг шаардлагатай зүйлсээр ханган дэмжиж ажилласан. 2013 онд зохион байгуулагдсан “Монголын премир […]

Бидний хүүхэд, өсвөр үеийн боловсрол, хөгжилд хувь нэмрээ оруулах чиглэлээр хийгдсэн ажлууд:

Бидний хүүхэд, өсвөр үеийн боловсрол, хөгжилд хувь нэмрээ оруулах чиглэлээр хийгдсэн ажлууд: 2015- Түлэгдэлтэй охинд туслах аян-нд хамт олноороо нэгдэн, сайн дурын хандив тусламж цуглуулж мөнгөн туслалцаа үзүүллээ. 2015 Хөдөө орон нутгийн салбарыин ажилтнууд маань Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудад зохиогдсон сургуулийн насныи хүүхдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал олгох Ногоон гэрэл-Цагаан шугам 2015 арга хэмжээг […]

Copyright © 2017 Ard Daatgal