by

Байгаль орчин хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлууд:

  • 2013 – Бид хүрээлэн буй Байгаль орчин хамгаалах үйл ажиллагааг Компанийн нийгмийн хариуцлагын томоохон хэсэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн онд бид Дорноговь аймгийн нутагт байрлах Хамрын хийдэд 400 суулгацыг нийт ажилчдын хамт очин суулган “Ард Даатгал ХХК”-ийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг та бидний очих дуртай буян номын газар болон Хамрын хийдэд байгууллаа.
  • 2013 – Бид харилцагчдийнхаа эрсдэлийг зөвхөн даатгаад зогсохгүй, даатгалын орчин нөхцөл бий болох эрдсэлээс хэрхэн урьчилан сэргийлэх, тийм нөхцөл бий болвол хэрхэн хохирол багатай даван туулах зэрэг чиглэлээр сургалт, зөвлөгөөнүүдийг харилцагчтайгаа хамтран тогтмол зохион байгуулдаг. Үүнд:

 

Даатгалын ач холбогдол, гамшигийн үед иргэдийн эрсдлийг даван туулах чадвар, туршлагыг хөгжүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Онцгой Байдлын Газар болон М-Си-Эс холдинг ХХК-тай хамтран монголдоо анх удаа Гамшгаас хамгаалах дадлага сургууль, Гал унтраах тактикийн сургуулийг семинарын болон дадлагаар амжилттай зохион байгуулсан билээ. Уг сургалт нь 3 өдөр үргэлжилсэн бөгөөд 2013 оны 9-р сарын 25-нд  Вива сити хороололд гамшгаас хамгаалах тэнхимийн сургалт, 9-р сарын 26-нд Вива сити хороололд Гамшгаас хамгаалах нэгдсэн дадлага сургалт, 9-р сарын 30-нд Белла Виста хороололд Гал унтраах тактикын сургалтыг тус тус зохиожээ. Уг арга хэмжээг манай байгууллага 100 хувь санхүүжүүлсэн юм.

  • 2014 онд бид Албан Журмын Даатгагчдын Холбооноос санаачилсан Сэлэнгэ аймгийн нутагт байрлах “Тужийн Нарс” хэмээх газарт бусад даатгалын компаниудтай хамтран нийт 1000 суулгац суулгалаа.
  • 2014 онд Монгол улсад даатгалын салбар үүсч байгуулагдсаны 80 жил, “Ард Даатгал” ХХК-ийн 20 жилийн ойн ажлуудын хүрээнд Чингисийн талбайн урд цэцэрлэгт мөнх ногоон гацуурууд суулгалаа.
  • 2014 онд Даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан Санхүүгийн Зохицуулах Хорооноос даатгалын салбарын хамт олонтой “ЦЭЦЭЭ ГҮН”-ийн оргил руу явган аялал зохион байгуулсан бөгөөд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ААН-ийн хувьд бид хүрээлэн буй орчноо цэвэрлэх аянд компанийн нийт ажилчид оролцлоо.
Copyright © 2017 Ard Daatgal