by

Бидний хүүхэд, өсвөр үеийн боловсрол, хөгжилд хувь нэмрээ оруулах чиглэлээр хийгдсэн ажлууд:

2015- Түлэгдэлтэй охинд туслах аян-нд хамт олноороо нэгдэн, сайн дурын хандив тусламж цуглуулж мөнгөн туслалцаа үзүүллээ.
2015 Хөдөө орон нутгийн салбарыин ажилтнууд маань Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудад зохиогдсон сургуулийн насныи хүүхдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал олгох Ногоон гэрэл-Цагаан шугам 2015 арга хэмжээг ивээн тэтгэж идэвхитэй оролцлоо.
СОС – Хүүхдийн хотхонд 2014 болон 2015 оны 6 дугаар сарын 1-ны өдөр –  Хүүхдийн баяр “Ард Даатгалын хамт олон – Хүүхдүүдтэй нэгэн өдөр”. Энэ өдөр Компанийн хамт олон тус Хотхоны хүүхдүүдийн дунд жил дараалан  хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, нийт 250 хүүхдэд гарын бэлэг бэлэглэсэн.
2016- Сири улсад олон жил дамнан өрнөж байгаа дайны хөлд нэрвэгдэж эцэг эх, гэр бүл, орон гэрээ алдахын зовлон зүдгүүрийг туулж яваа олон сая хүүхдүүдийн нэгээхэн хэсэгт нь туслах зорилгоор санаачлагдсан Өгөөмөр Үндэстэн – Giving Nation хандивын аянд хамт олноороо нэгдэж хандивын зүйлс цуглуулсан билээ. Бидний хандив Турк улсад байрлах дүрвэгсдийн хуаранд хүргэгдэх юм байна. Хандивын зүйлс маань хүүхдүүдээ саад бэрхшээлгүй,хурдан хүрч очиж тэдний амьдралд бага ч болов тус болох байх гэж найдаж байна.
2016-2017 Арван нэгдэх удаагийн “Дуулиан-2020” өсвөрийн заалны хөлбөмбөгийн тэмцээн 2016 оны 10 дугаар сарын 29 – 2017 оны 4 дүгээр сарын 30 хүртэл зохион байгуулагдаж байгаа билээ.Ард Даатгал ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн107 болон 106 дугаар сургуулийн багуудыг дэмжин ажиллаж багууд маань маш амжилттай оролцож 5 алт болон 1 хүрэл медалийн эзэд боллоо.
2016-2017 оны хичээлийн шинэ жилд “Ард Даатгал” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын Сурагчдын Холбооны дэргэдэх “School Police” төвтэй хамтран сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг,зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллуулдаг “School Police” “эцэг эхийн эргүүл”-ийн эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд хэрэглэгдэх хантааз болон ажиллах журам бүхий самбарыг нийслэл хотын 7 дүүргийн нийт 35 сургуульд гардуулан өглөө
2017- олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хамт олноороо  нэгдэн 3,4-р хороололд байрладаг 0-1 насны хүүхдүүдэд шаардлагатай өдөр тутмын хэрэглээний зүйлийг хандивлан өглөө.

Copyright © 2017 Ard Daatgal