by

Нөхөн төлбөр

Даатгалын компанийн үйлчилгээний гол шалгуур үзүүлэлт нь даатгуулагчдын хохирлыг түргэн шуурхай барагдуулах явдал юм. Ард Даатгалын нөхөн төлбөрийн олон жилийн туршлага бүхий мэргэшсэн хамт олон даатгуулагчдынхаа сэтгэл ханамж, тав тухын төлөө хичээж ажилласаар ирсэн.  

Танд болон таны эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд та бидэнд найдаж болно. 

Та манай 77200088 утсанд хандан өөрийн нөхөн төлбөрийн талаарх асуулт, шуурхай албаны үйлчилгээ, туслалцааг 7 хоногийн 24 цагийн турш авах боломжтой.

Манай компанийн нөхөн төлбөрийн алба таны нөхөн төлбөрийг хүндрэл чирэгдэлгүйгээр шийдвэрлэн, таныг хохиролгүй болгох тал дээр ямагт анхаарлаа хандуулна.

Нөхөн төлбөр шийдвэрлэх явц нь дараах үе шаттай байна.

  1. Даатгалын тохиолдлoo мэдэгдэх –  Даатгуулагч та 77200088 дугаарт залгаж нөхөн төлбөрийн процессын талаар заавар авна.
  2. Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлт – Харилцагчийн үйлчилгээнээс авсан зааврын дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлж, нөхөн төлбөрийн ажилтанд хүлээлгэж өгнө.
  3. Дүгнэлт гаргах –Манай нөхөн төлбөрийн алба нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан материалыг хүлээн авч дүгнэлт гаргана.
  4. Нөхөн төлбөр олгох –Нөхөн төлбөрийн шийдвэрийг даатгуулагчид мэдэгдэж, 7-14 хоногт багтан олгоно.
Copyright © 2017 Ard Daatgal