by

Ард Даатгал ХК хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дааж ажиллана

Даатгалын салбарын ууган компаниудын нэг Ард Даатгал компани Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа олон нийтэд санал болгох анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдаж, хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ. Ард Даатгал ХК нь компанийхаа 30 хувь буюу 7,500,000 (долоон сая таван зуун мянган) ширхэг энгийн хувьцааг олон нийтэд санал болгож, нийт 1,359 хувьцаа эзэмшигчээс 6.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга хүлээн авсан буюу олон нийтээс татан төвлөрүүлэхээр төлөвлөж байсан хэмжээнээс даруй 30 гаруй хувиар давж биеллээ.

Бидэнд итгэж, биднийг сонгосон хөрөнгө оруулагчиддаа нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

Ард Даатгал ХК-ийн компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа 2018 оны 10 сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд хувьцааны үнэ тогтмол өсөлттэй байж эхний 7 хоногтоо 30 хувиар өссөн амжилт үзүүллээ. Цаашид ч бид хөрөнгө оруулалтын үнэ цэнийг ямагт өсгөн ажиллах болно.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй даатгалын компани бий болж байгаа нь анхаарал татахуйц томоохон үйл явдал бөгөөд хурдацтай өсч, иргэдийн сонирхлыг улам бүр татаж буй хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч түлхэц болно гэдэгт гүнээ итгэлтэй байна.

Даатгалын салбарын хувьд дэлхийн хөгжилтэй орнуудын жишгийн дагуу манай улсад амжилттай хөгжих боломж, гэрэл гэгээтэй ирээдүй харагдаж байна. Энэхүү өсөлттэй мөр зэрэгцэн хөгжих боломжийг бидэнд олгож, хөрөнгө оруулалт хийсэн та бүхэн бидэнд бүрэн дүүрэн итгэлтэй байж болно. Бид хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дааж, салбарынхаа төдийгүй улсынхаа эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий нээлттэй компани байх болно.

 

Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах

Copyright © 2017 Ard Daatgal