by

Нэмүүлж буй жолоочийн туршлага, нас, нөхөн төлбөр авсан эсэхээс хамааран хураамжийн хэмжээ өөрчлөгдөх бөгөөд даатгалын гэрээт баталгаа болон нэмүүлж буй жолоочийн үнэмлэх зэргийг ард даатгалын салбар нэгж дээр авчирч нэмүүлнэ.

Эзэмшигч өөрөө бол тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэх.

Бусдад учруулсан 5 сая хүртэлх төгрөгийн хохирлыг барагдуулна.

Нэр шилжүүлэх боломжгүй. Даатгалын хуучин гэрээнд буцаалт хийж буцаалт хийсэн өдрөөс гэрээний хугацаа дуусах хугацаа хүртэлх зөрүү мөнгийг буцаан төлж шинэ жолооч дахин даатгалын гэрээ байгуулах боломжтой.

Жолоочийн даатгал хийлгэсэн тохиолдолд л оношилгоонд орно.

  1. Осолд өртсөн машины жолоочийн нэр, хаяг, утасны дугаар, даатгалын компанийн нэр, жолооны үнэмлэхний дугаар болон машины улсын дугаар зэрэг мэдээллийг солилцох
  2. Замын цагдаа руу залгаж ослын талаарх мэдэгдэл хийх
  3. Даатгалын компанийн шуурхай алба руу залгах
  4. Осолд өртсөн жолоочтой тайван боловсон байх нь чухал гэхдээ уучлал гуйх эсвэл таны буруугаас болж осол гарлаа гэх мэт зүйлсийг түрүүлж хэлэхгүй байх.
  5. Ослын зураг авах нь нөгөө машины жолоочийн талаас гарч болзошгүй залилангаас сэргийлнэ
  6. Цагдаа ирэх хүртэл ослын газраас хөдлөхгүй байх нь чухал

Даатгалын гэрээг эхлээд хийлгэх шаардлагатай бөгөөд шинэ тээврийн хэрэгслийн хувьд даатгагч тээврийн хэрэгслийн арлын дугаараар даатгалыг хийж, техникийн хяналтын үзлэг оношлогоонд орж, улсын дугаар авсны дараагаар даатгуулагч даатгагчид эргэж мэдэгдэн даатгалын гэрээ, мэдээллийн санд мэдээллийг бүрэн хэмжээнд нөхөн оруулах боломжтой.

Copyright © 2017 Ard Daatgal