by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Та гэр ахуйн хэрэгсэл тавилгаа тус  даатгалд даатгуулснаар та өөрийн гэр бүлийн санхүүг тавилга болон  гэр ахуйн цахилгаан хэрэгслийн эвдрэл, хохирлын улмаас үүсэх төлөвлөгдөөгүй зардлаас хамгаалах боломжтой болж байгаа юм.

#    ЭРСДЭЛ:


Гэр ахуйн хэрэгсэл, тавилгын  даатгалаар юу даатгуулж болох вэ?


  • Бүх төрлийн цахилгаан хэрэгсэл
  • Гэр ахуйн тавилга


Таныг ямар эрсдэлүүдээс даатгал вэ?


Та үндсэн эрсдэл болох дараах эрсдэлээс даатгуулах болно. Үүнд:

  • Галын
  • Байгалын
  • Цахилгаан, эрчим хүчний
  • Сантехникийн


Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал үндсэн эрсдэл дээр нэмэн нэмэгдэл эрсдэлүүдээс сонголтоо хийж даатгуулах боломжтой. Үүнд:


  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
  • Хулгай дээрэм

 

#    ҮНЭЛГЭЭ:


Даатгалын үнэлгээ ба хураамж яаж тогтоогдох вэ?


Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгуулагч, даатгагч нар дараах тохиролцооны аль нэг дээр үндэслэн тогтооно. Үүнд:

  • Зах зээлийн тухайн үеийн үнээр тооцно.
  • Даатгалын хураамжийг тооцохдоо тухайн даатгалын зүйлийн байршил, ажиллах орон зай зэрэг эрсдэлийн түвшин, материалын бүтэц, хийц, зориулалтаас хамааруулан харилцан тохиролцоно.
Copyright © 2017 Ard Daatgal