# | ЭРСДЭЛ: |
Ачаа тээврийн даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?
- Монгол улсын нутаг дэвсгэрт ачаа бараа, эд материал тээвэрлэж байгаа бол тус даатгалд даатгуулах боломжтой.
Ачаа тээврийн даатгалд юу даатгуулж болох вэ?
- Тээвэрлэгдэж буй ачаа бараа
Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?
- Замын хөдөлгөөн оролцож байх үеийн эрсдэл
- Байгалийн эрсдэл
- Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
- Цахилгаан, эрчим хүчний
- Тээвэрлэлтийн үеийн гэнэтийн осол
Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал үндсэн эрсдэл дээрээс нэмэгдэл эрсдэлээс сонгон даатгуулах боломжтой. Үүнд:
- Гадны нөлөөлөл
- Хулгай /эх биеийн болон жижиг эд ангийн хулгайн/
- Нэмэлт зардлын /үнэлгээний болон ослын газраас тээвэрлэх зардал/
# | ҮНЭЛГЭЭ: |
Даатгалын үнэлгээ:
Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож дараах үнийн аль нэгийг сонгоно. Үүнд:
- Зах зээлийн тухайн үеийн үнэ буюу зах зээлийн жишиг үнээр тооцох
- Бүртгэлийн үнэ эсвэл баримтанд заасан барааны энгийн дүнгээр тооцох
Даатгалын хураамжийн хэмжээ нь замын болон тээврийн төрөл, тээвэрлэх зай, барааны ангилал, эрсдэлийн түшингээс хамаарна .
Даатгалын үргэлжлэх хугацаа ямар байх вэ?
- Илгээгчээс ачааг тээвэрлэгчид шилжүүлж эхэлсэн үеэс тээвэрлэгч ачааг хүлээн авагчид хүлээлгэж өгөх хүртэл 30 хоног хүртэлх тогтоосон хугацаанд үргэлжилнэ.
# | ХУРААМЖ: |
Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?
Даатгалтай ачаанд даатгалын тохиолдолын улмаас хохирол учирсан бол дараах зүйлүүдийг харгалзан нөхөн төлбөр олгоно.
- Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс даатгал эхэлсэн хугацаанаас бүрэн сүйрэл хүртэлх хугацаанд ногдох элэгдлийг хассан дүнг олгоно.
- Зах зээлийн үнэлгээгээр тооцсон нөхөн сэргээх засварлах зардлыг олгоно.
- Уг хохирол даатгуулагчийн буруутай үйлдэлээс шалтгаалсан бол 80%-иар хохирлын дүнгээс тооцож олгоно.