Орон сууц эзэмшигчийн иж бүрэн даатгалд юу даатгуулж болох вэ?
Орон сууц өмчлөгч/эзэмшигчийн болон эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн доорх зүйлсэд учруулж болох хохирлын хариуцлага. Үүнд:
- Бусдын амь нас, эрүүл мэнд
- Орон сууц, дундын өмчийн хөрөнгө
- Даатгуулагчийн өөрийн орон сууцны дотоод засал
# | ЭРСДЭЛ: |
Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?
Даатгуулагчийн орон сууц эзэмших, ашиглахтай холбоотой даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас:
- Бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулах
- Бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах
- Гал түймэр
- Сантехникийн шугам сүлжээний гэмтэл
- Уснаас үүдэлтэй цахилгааны гэмтэл
# | ҮНЭЛГЭЭ: |
Даатгалын үнэлгээ ба хураамж:
Даатгалын үнэлгээ нь даатгуулагчийн сонголтоос хамаарч доорх хэмжээтэй байна. Үүнд:
Даатгалын үнэлгээ | |||
Багц-1 | Багц-2 | Багц-3 | |
Орон сууц эзэмшигч болон өмчлөгчийн өөрийн сууц | 500,000 | 500,000 | |
Дундын өмчлөлийн эд хөрөнгө эзэмшигчийн хариуцлага | 300,000 | 300,000 | 300,000 |
Бусдын өмнө хүлээх хариуцлага | 500,000 | 1,000,000 | 1,000,000 |
Бусдын амь нас эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага | 200,000 | 200,000 | 200,000 |
Засварын ажлын хөлс | 20,000 |
Орон сууц эзэмшигчийн иж бүрэн даатгал ямар хугацаанд үргэлжилдэг вэ?
- Гэрээ байгуулснаас хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй.
Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?
- Эрсдэлийн улмаас өөрийн болон бусдын сууц, дундын өмч хөрөнгө, бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд дараах хувь хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно. Үүнд:
- Даатгалын хугацаанд даатгуулагч сар бүр нэмэлт хураамж төлснөөр өөрийн болон бусдын орон сууцны засварын ажлын хөлс авах эрхтэй болох ба энэ нь 20.000 төгрөгөөс хэтрэхгүй байна.
- Өөрийн сууцанд учирсан хохиролд барилгын материалын зах зээлийн дундаж үнийг баримтлан, эрсэдсэн хэсэгт оногдох материалын зардлын 90 хувиар олгоно.
- Дундын өмчлөлд учирсан хохиролд эрсэдсэн хэсэг оногдох материалын зардлын 80%-иар олгоно.
- Бусдын сууцанд учирсан хохирол эрсэдсэн хэсэгт оногдох материалын зардлын 80%-иар олгоно.
- Дээврийн элэгдлийн улмаас даатгуулагчийн орон сууцанд учирсан хохиролд өртсөн хэсэгт оногдох материалын зардлын 90%-р жилд нэг удаа нөхөн төлбөр олгоно .
- Гуравдагч этгээд нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд үнэлгээг 100%, бусад тохиолдолд эмчлүүлсэн хоногоос хамааран даатгалын үнэлгээнээс шаталсан тарифаар тооцож олгоно.