by

ArdMend дотоодын Эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч байгууллагын ажилтнууд болон иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийг хамгаалах олон төрлийн багцын сонголт бүхий эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн юм.

 

    ArdMend даатгалд хамрагдсанаар:

 

  • Та эрүүл мэнддээ илүү анхаарна;
  • Бүх төрлийн эмчилгээ үйлчилгээний зардалыг нөхөн авах боломжтой;
  • Бүх шатлалын Улсын болон Хувиийн эмнэлэгүүдээс үйлчилгээ авах боломжтой;
  • Үнэ бүхий эмчилгээ үйлчилгээг чөлөөтэй авах боломжтой;
  • Архаг хууч өвчнөөс хамгаалагдана;

 

 ArdMend дотоодын Эрүүл мэндийн даатгалыг сонгосноор та дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

– Амбулатори
– Нүд
– Жирэмслэлт
– Хэвтэн эмчлүүлэх
– Шүд
– Хавдар
– Түргэн тусламж
– Эм тариа
– Оношлогоо

 

Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд гэрээт Хувийн эмнэлэгүүдээр төлбөр төлөхгүй эмчлүүлэх боломжтой.

Гэрээт эмнэлэгүүдийн жагсаалт:

  • Интермед Эмнэлэг
  • УБ Сонгдо Эмнэлэг
  • Грандмед Эмнэлэг
  • Ачтан эмнэлэг

Амбулаторийн үйлчилгээг та өөрийн хүссэн Улсын болон Хувийн бүх эмнэлэгээр үйлчилгээг авах боломжтой.

 

    АрдМэнд – Багц1

 

Даатгалын үнэлгээ: 5,000,000 төгрөг  (Эрүүл мэндийн даатгал 4.0 сая төгрөг, Гэнэтийн ослын даатгал 1.0 сая төгрөг)

Даатгалын хураамж:  Даатгуулагчийн наснаас хамаарч ялгаатай бодогдоно.

 

  АрдМэнд -Багц2

 

Даатгалын үнэлгээ: 40,000,000 төгрөг  (Эрүүл мэндийн даатгал 20.0 сая төгрөг, Гэнэтийн ослын даатгал 20.0 сая төгрөг)

Даатгалын хураамж:  Даатгуулагчийн наснаас хамаарч ялгаатай бодогдоно.

 

Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлт:

  1. Ард Даатгал ХК-ийн нөхөн төлбөрийн өргөдлийн маягт;
  2. Даатгуулагчийн хувийн эрүүл мэндийн дэвтэр;
  3. Эмнэлэг болон эмийн сангаар үйлчлүүлсэн төлбөрийн И-баримт;
  4. Эмнэлэгт хэвтсэн эсвэл гэнэтийн осол бол Эмнэлэгийн лист;
  5. Тахир дутуугийн зэрэг тогтоолгосон бол комиссын шийдвэр;
  6. Гэнэтийн ослоор нас барсан бол нас барсны гэрчилгээ болон шүүх байгууллагаас ослын үеэр амь насаа алдсан тухай баримтын хуулбар;

 

Та Ард Даатгал ХК Нөхөн төлбөрийн алба файсбүүк хуудсаар Нөхөн төлбөрийн материалаа явуулах, нөхөн төлбөртэй холбоотой зөвөлгөө мэдээлэл авах боломжтой.

 

 

ТА ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

 

Copyright © 2017 Ard Daatgal