by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Энэхүү даатгал нь  гэнэтийн ослоос бусад ердийн болон халдварт өвчин тусч түр хугацаанд  хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд эмчлүүлсэн хоногийн тоогоор нөхөн төлбөр олгож таны санхүүд дэмжлэг болох зорилготой юм.  

Дэлгэрэнгүй
#    ЭРСДЭЛ:

Хөдөлмөрийн чадвар түр алдагдалтын даатгалд ямар хүмүүс  даатгуулах боломжтой вэ?


  • 18-с дээш насны ажил эрхэлдэг хүмүүс даатгуулах боломжтой.

Таныг ямар эрсдэлүүдээс даатгал вэ?


Дараах өвчлөлийн улмаас түр хугацаагаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлээс даатгана. Үүнд:

  • Ердийн өвчин
  • Халдварт өвчин
#    ҮНЭЛГЭЭ :

Даатгалын үнэлгээ:


  • Үнэлгээ, хураамжийг хоногт авах нөхөн төлбөрийн хэмжээнээс хамааруулж тооцно.

Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?


  • Даатгуулагч өвчлөх хугацаанд хоногт авах нөхөн төлбөрийн хэмжээг даатгуулахдаа тооцоо хийлгэж, тохиролцсон байна.
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны нөхөн төлбөр авах эрх үргэлжлэх хамгийн урт хугацаа 90 хоног байна.
  • Нэг хоногт авах нөхөн төлбөрийн төлбөрийн хэмжээг эмнэлгийн магадлагаа лист, эмчлүүлсэн ажлын хоногоор үржүүлэн тогтооно.
#   НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ :

Тухайн Датагалын онцлогтой холбоотой дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд:


  • Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол
  • Бүх төрлийн гэнэтийн ослын улмаас үүссэн гэмтэл өвчлөл
  • Даатгуулагч санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан бол
  • Даатгуулагч гэмт хэрэг үйлдэж байхдаа болон үйлдэхийг завдсан үед учирсан хохирол
  • Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн үед үүссэн хохирол
  • Мэргэжлийн спортын, уралдаан тэмцээн мөн бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, агаарын бүхий л спорт болон шүхрийн спортод оролцсон бол
  • Гоо заслын мэс засал хийлгэсэн, рашаан сувилал, амралтад сувилуулсан, эмийн бус болон сэргээх, уламжлалт эмчилгээ, ядаргаа тайлах эмчилгээ хийлгэсэн бол
  • Жирэмслэлт болон хүүхэд төрүүлэхтэй холбогдсон үзлэг шинжилгээ, үр дагавар, жирэмсний лист
  • Даатгуулагч сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй үе, саа өвчний улмаас болон түр зуурын шокийн байдлаас үүдсэн өвчлөл болон согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм тариа хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн хохирол
  • ХДХВ-ын халдвар, ДОХ, бэлгийн замын халдварт өвчин
  • Ажил хаялт, иргэний бослого үймээн, нийгмийг хамарсан дэгдэлт түргэнтэй, онц аюултай халдварт  өвчин, цар тахал, хөл хорио тогтоох, тусгаарлах зорилгоор хийгдсэн урьдчилан сэргийлэх, тарилга эмчилгээ, үйлчилгээ
  • Бүх төрлийн халдварт өвчин
  • Эмнэлгийн магадалгаагаар олгохгүй
  • Нас баралт
  • Даатгуулагчийн 90-ээс дээш хоногт эмчлүүлсний төлбөр
  • Хүлээлгийн хугацаанд үүссэн тохиолдол
  • Нөхөн төлбөр хүссэн баримт, материалуудыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуанлийн 90 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдана
  • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно
Copyright © 2017 Ard Daatgal