by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Дотоодын эрүүлийн мэндийн даатгалд 10 ба түүнээс дээш тооны ажилтантай байгууллагууд хамрагдах боломжтой.

ArdMend дотоодын Эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч байгууллагын ажилтнууд болон иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийг хамгаалах олон төрлийн багцын сонголт бүхий эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн юм. Байгууллагын ажиллагсад өөрсдийн гэр бүлийн гишүүдээ тус даатгалд хамруулах боломжтой.

 

    ArdMend даатгалд хамрагдсанаар:

 

  • Та эрүүл мэнддээ илүү анхаарна;
  • Бүх төрлийн эмчилгээ үйлчилгээний зардалыг нөхөн авах боломжтой;
  • Бүх шатлалын Улсын болон Хувиийн эмнэлэгүүдээс үйлчилгээ авах боломжтой;
  • Үнэ бүхий эмчилгээ үйлчилгээг чөлөөтэй авах боломжтой;
  • Архаг хууч өвчнөөс хамгаалагдана;

 

 ArdMend дотоодын Эрүүл мэндийн даатгалыг сонгосноор та дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

– Амбулатори
– Нүд
– Жирэмслэлт
– Хэвтэн эмчлүүлэх
– Шүд
– Хавдар
– Түргэн тусламж
– Эм тариа
– Оношлогоо

 

Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд гэрээт Хувийн эмнэлэгүүдээр төлбөр төлөхгүй эмчлүүлэх боломжтой.

Гэрээт эмнэлэгүүдийн жагсаалт:

  • Интермед Эмнэлэг
  • УБ Сонгдо Эмнэлэг
  • Грандмед Эмнэлэг
  • Ачтан эмнэлэг

Амбулаторийн үйлчилгээг та өөрийн хүссэн Улсын болон Хувийн бүх эмнэлэгээр үйлчилгээг авах боломжтой.

 

    АрдМэнд – Багц3

 

Даатгалын үнэлгээ: 20,000,000 төгрөг  (Эрүүл мэндийн даатгал 10.0 сая төгрөг, Гэнэтийн ослын даатгал 10.0 сая төгрөг)

Даатгалын хураамж:  Даатгуулагчийн наснаас хамаарахгүй, тогтмол хураамжтай.

 

  АрдМэнд -Багц4

 

Даатгалын үнэлгээ: 40,000,000 төгрөг  (Эрүүл мэндийн даатгал 20.0 сая төгрөг, Гэнэтийн ослын даатгал 20.0 сая төгрөг)

Даатгалын хураамж:  Даатгуулагчийн наснаас хамаарахгүй, тогтмол хураамжтай.

 

  АрдМэнд -Байгууллагын ажилтаны гэр бүлд зориулсан багц даатгал

 

Даатгалын үнэлгээ: 40,000,000 төгрөг  (Эрүүл мэндийн даатгал 20.0 сая төгрөг, Гэнэтийн ослын даатгал 20.0 сая төгрөг)

Даатгалын хураамж:  Гэр бүлийн гишүүдийн тооноос хамаарч ялгаатай бодогдоно. 

 

Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлт:

  1. Ард Даатгал ХК-ийн нөхөн төлбөрийн өргөдлийн маягт;
  2. Даатгуулагчийн хувийн эрүүл мэндийн дэвтэр;
  3. Эмнэлэг болон эмийн сангаар үйлчлүүлсэн төлбөрийн И-баримт;
  4. Эмнэлэгт хэвтсэн эсвэл гэнэтийн осол бол Эмнэлэгийн лист;
  5. Тахир дутуугийн зэрэг тогтоолгосон бол комиссын шийдвэр;
  6. Гэнэтийн ослоор нас барсан бол нас барсны гэрчилгээ болон шүүх байгууллагаас ослын үеэр амь насаа алдсан тухай баримтын хуулбар;

 

Та Ард Даатгал ХК Нөхөн төлбөрийн алба файсбүүк хуудсаар Нөхөн төлбөрийн материалаа явуулах, нөхөн төлбөртэй холбоотой зөвөлгөө мэдээлэл авах боломжтой.

 

 

ТА ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

 

Copyright © 2017 Ard Daatgal