by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Тус даатгал нь даатгуулагч эмнэлгийн байгууллагын удирдах албан тушаалтны ажил үүргийн хүрээнд гаргасан шийдвэрээс шалтгаалан тухайн байгууллага болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учируулсан тохиолдолд гарсан хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

#    ЭРСДЭЛ:


Даатгалын зүйл:


Удирдах албан тушаалтаны ажил үүрэгтэй холбоотойгоор гаргасан шийдвэрээс шалтгаалан үүдэн гарах дараах  хариуцлагыг даатгана.

  • Ажил үйлчилгээ явуулж байгаа газар нутаг, эзэмшил өмчлөлд байдаг байр тайлбайд учирсан хохирлын хариуцлага
  • Даатгуулагчийн санаатай бус санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хариуцлага.
  • Олон нийт, иргэд, оршин суугчдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага.


Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?


Удирдах ажилтаны санаатай бус санамсар болгоомжгүй үйлдэл, үйл ажиллагааны улмаас:

Үндсэн эрсдэл:

  • Бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулах.
  • Бусдын эд хөрөнгөд хохирол учруулах.

Нэмэлт эрсдэл:

  • Нэмэлт зардлын даатгал /Даатгагч нь даатгалын тохиолдлын дараа бий болсон баримтаар нотлогдсон 500,000 төгрөг хүртэлх нэмэлт зардал /үнэлгээний болон ослын газраас тээвэрлэх зардал, аюулыг зайлуулах зардал/
Copyright © 2017 Ard Daatgal