by

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 3 сарын 14-ны өдрийн 02/23 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.

 

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2023 оны 4 сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутанд Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу 1, Амарын гудамж, Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд хуралд оролцох боломжтой бөгөөд мөн Ард Апп (Ard App) ашиглан хуралд саналаа өгөх боломжтой.

 

Компанийн оноосон нэр: Ард Даатгал ХК

 

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулах тухай;
  2. 2021 оны цэвэр ашгаас хуваарилж олгосон ногдол ашгийн тайланг танилцуулах тухай;
  3. 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
  4. ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай;

 

Бүртгэлийн өдөр: 2023 оны 3 сарын 31-ний өдөр

 

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
  2. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар;
  3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
  4. 2021 оны цэвэр ашгаас хуваарилж олгосон ногдол ашгийн тайлан;
  5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.

 

Хувьцаа эзэмшигч та 2023 оны 3 сарын 22-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл www.arddaatgal.mn цахим хуудсаар зочлон хурлын материалтай tool-SM-2023.pdf”>энд дарж танилцах боломжтой.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1305-1307 тоот

Утас: 7720-0088 (Оператер)

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

Copyright © 2017 Ard Daatgal