by

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 3 сарын 16-ны

өдрийн 02/22 тоот тогтоолын Хавсралт №3

 

 

АРД ДААТГАЛ ХК-ИЙН ХУВЬЦАА

ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

 

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 3 сарын 16-ны өдрийн 02/22 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.

 

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2022 оны 4 сарын 30-ны өдрийн 14 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Махатма Ганди гудамж-39, Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центрийн хурлын танхимд хуралд оролцох боломжтой бөгөөд мөн Ард Апп (Ard App) ашиглан хуралд саналаа өгөх боломжтой.

 

Компанийн оноосон нэр: Ард Даатгал ХК

 

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. 2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулах тухай;
  2. 2020 оны цэвэр ашгаас хуваарилж олгосон ногдол ашгийн тайланг танилцуулах тухай;
  3. 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;

 

Бүртгэлийн өдөр: 2022 оны 4 сарын 4-ний өдөр

 

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
  2. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар;
  3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
  4. 2020 оны цэвэр ашгаас хуваарилж олгосон ногдол ашгийн тайлан;
  5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.

 

Хувьцаа эзэмшигч та 2022 оны 3 сарын 31-ний өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл www.arddaatgal.mn цахим хуудсаар зочлон хурлын материалтай танилцах боломжтой.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1305-1307 тоот

 

Утас: 7720-0088 (Оператер)

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Copyright © 2017 Ard Daatgal