by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Энэхүү даатгал нь бүх төрлийн мэргэжлээр ажилладаг хувь хүмүүст зориулагдсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн...

Дэлгэрэнгүй
#    ЭРСДЭЛ:


Мэргэжлийн хариуцлагын даатгалд ямар мэргэжилтэй хүмүүс даатгуулах боломжтой вэ?


Тус даатгалд дараах мэргэжлүүдийн хариуцлагаа даатгуулах боломжтой.

  • Нотариатч, өмгөөлөгчдийн хариуцлага
  • Эмч, эмнэлгийн ажилтны хариуцлага
  • Сэтгүүлчдийн хариуцлага
  • Багш нарын хариуцлага
  • Нийгмийн ажилтны хариуцлага
  • Нягтлан бодогч, аудиторын хариуцлага
  • Актуарчийн хариуцлага
  • Хөрөнгийн үнэлгээчний хариуцлага
  • Хуульч хуулийн компанийн хариуцлага


Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?


  • Даатгуулагчийн санамсар, болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас үзүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хохирол учируулах эрсдэлээс даатгана.

 

#    ҮНЭЛГЭЭ:


Даатгалын үнэлгээ:


  • Даатгалын үнэлгээг мэргэжлийн онцлогоос хамааран харилцан тохирно.
  • Даатгалын хураамжийн хувийг мэргэжлийн онцлогоос шалтгаалан 0.6%-1%-иар тооцно.

 

#    ХУРААМЖ:


Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ? 


  • Даатгагчийн даатгалын хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь гэрээнд заасан хариуцлагын хэмжээгээр хязгаарлагдана.
  • Монгол улсын шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын тогтоосон хохирлын актыг тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр, шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн тус тус тооцож хохирлыг барагдуулна.
Copyright © 2017 Ard Daatgal