by

Ард Даатгал компани 2018 онд нээлттэй хувьцаат компани болж компанийн шинэ хуудсыг нээсэн төдийгүй санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд түүхэн амжилт гаргасан жил байлаа.
Ард Даатгал компани IPO хийснээр 1,359 хувьцаа эзэмшигчтэй болж, даатгалын зах зээлийн хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болсон бөгөөд 2018 оны 12-р сарын 31-ний байдлаар компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 1,649 хүрсэн байна.
Энэ нь манай компанийг сонирхож, итгэл хүлээлгэн хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байна.
Бид хөрөнгө оруулагчдын үзүүлж буй энэхүү итгэлийг дааж улам амжилттай ажиллаж, хөрөнгө оруулагчдийн өгөөжийг нэмэгдүүлж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, олон сайхан мэдээ, мэдээллийг түгээх болно.

 

Copyright © 2017 Ard Daatgal