by

 

Сүүлийн үед интернэт, олон нийтийн сүлжээ ашиглан өндөр хүү амлан, иргэдээс хөрөнгө мөнгө татах явдал цөөнгүй гарсаар байна. Түүний нэг Хай Лэвэл Инвестмент ХХК нь Ард Даатгал ХК-тай байгуулсан Ерөнхий хариуцлагын даатгалын гэрээг мушгин гуйвуулж, өөрсдийн үндсэн үйл ажиллагааг даатгуулсан мэтээр олон нийтэд буруу ташаа, худал мэдээлэл цацаж, хөрөнгө мөнгө татах үйл ажиллагаандаа манай компанийн нэрийг хавчуулан оролцуулж байгааг эсэргүүцэж  байна.

Ард Даатгал ХК нь Хай Лэвэл Инвестмент ХХК-тай байгуулсан 2018 оны 10 сарын 15-ны өдрийн d181111902426 тоот Ерөнхий хариуцлагын даатгалын гэрээгээр гагцхүү Даатгуулагчийн ажил, үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газарт түүний санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хариуцлагыг даатгасан.

Гэтэл Хай Лэвэл Инвестмент ХХК нь зохицуулалтгүй, хууль бус үйл ажиллагаагаа “эрсдэлгүй хөрөнгө оруулалт”, “даатгагдсан хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр”-ийг нэвтрүүлэн, хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгийг 100% хамгаалж байна гэх мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл түгээж байна.

Ард Даатгал ХК нь тус компанитай мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулаагүй тул тус компанийн үйл ажиллагааны улмаас хөрөнгө оруулагчдад учирсан хохирлыг хариуцах эрх зүйн боломжгүй ба Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалтгүй, зөвшөөрөгдөөгүй хэрэгслийг сонгосон тохиолдолд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг хөрөнгө оруулагч өөрөө бүрэн хариуцахыг албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ иргэн Та санхүү, хөрөнгө оруулалтын аливаа хэрэгсэлд хөрөнгө оруулахдаа тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягталж, зөвшөөрөлгүй, луйврын үйл ажиллагаанд өртөж хохирохоос сэргийлэхийг сануулж  байна.

 

 

АРД ДААТГАЛ ХК

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдэлийн байр, 2 давхар

w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Утас: 7720 0088

 

Хүчтэй.Хамтдаа.

Copyright © 2017 Ard Daatgal