by

Нөхөн төлбөр

Та гадаад оронд зорчиж байхдаа эмнэлгийн тусламж зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдолд Europ Assistance компанитай 24 цагийн утас +7 495 589 2082 эсхүл +7 495 589 2083 факсаар 48 цагийн дотор холбоо барьж, Ард даатгал ХК-д даатгалтай гэдгээ мэдэгдэн дараах мэдээллийг өгөх үүрэгтэй. Та орос эсхүл англи хэлээр ярих шаардлагатай.

  1. Овог нэр
  2. Даатгалын гэрээт баталгааны эхлэх, дуусах хугацаа баталгааны дугаар, Даатгагчийн нэр /Ард даатгал ХХК/
  3. Эмнэлгийн хаяг, эмчлэгч эмчийн нэр утас
  4. Эмчилгээ авах болсон шалтгаан өвчин зовуурын талаарх мэдээлэл
  5. Тантай холбоо барих утас

Europ Assistance үйлчилгээ үзүүлэгч компани нь Ард даатгал ХК-д даатгалтай иргэдийг гадаад оронд байх хугацаанд эмнэлгийн яаралтай тусламж авах, эмнэлэг эмчилгээний талаар 24 цагийн дуудлага хүлээн авч таны эмчлэгч эмч, эмнэлэгтэй холбоо барих, эмнэлэгт хэвтүүлэх эмчилгээний гарсан зардлыг Даатгагчийн өмнөөс газар дээр нь төлбөр хийж шийдвэрлэхэд танд туслалцаа үзүүлэх болно.

Дээрх аргаар нөхөн төлбөр хүлээн авах боломжгүй тохиолдолд та дараах бичиг баримт бүрдүүлэн үү:

Гэнэтийн осол, эмчилгээний зардалд

  1. Нөхөн төлбөр хүссэн өргөдөл /Маягт бөглөх/
  2. Даатгалын карт эсвэл даатгалын гэрээний хуулбар
  3. Эмчийн жор /хуулбар байж болно/
  4. Эмчийн үзлэгийн тэмдэглэл, оношилгоо шинжилгээний тайлан, дүгнэлт (MRI, рентген зураг)
  5. Эмчлүүлсэн тухай магадалгаа, тодорхойлолт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон амбулаторийн хяналтад байсан эмчлүүлэгчийн карт, эмнэлгийн хуудас /лист/
  6. Төлбөрийн баримт эх хувиар зардлын задаргааны хамт
  7. Даатгуулагч гэнэтийн ослын улмаас тахир дутуугийн зэрэг, хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоолгосон бол эмч нарын зөвлөгөөний шийдвэр гэх мэт

Нислэг саатсан тохиолдолд

  1. Тээврийн компанийн албан бичиг.
  2. Нислэг саатсан үед гарсан илүү зардлын баримт.

Тээш саатсан тохиолдолд

  1. Тээврийн компанийн албан бичиг.
  2. Тээш саатсан үед гарсан илүү зардлын баримт.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл.

  1. Архаг хууч өвчнөөс гаралтай эмчилгээ үйлчилгээ.
  2. Даатгуулагчид худал мэдээлсэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
  3. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхтэй холбоотой аливаа гэмтэл, бэртэл;
  4. Гэмт хэрэг үйлдэх явцад гарсан аливаа гэмтэл, бэртэл.
  5. Амиа хорлосон болон санаатайгаар өөртөө хохирол учруулсан бол.
  6. ДОХ, ХДХВ.
  7. Үр хөндөлт болон гарч болох хүндрэлүүд.
  8. Жирэмслэлт төрөлт болон гарч болох хүндрэлүүд.
  9. Нүдний эмчилгээ.
  10. Сонсголын үзлэг.
  11. Гэнэтийн ослоос бусад төрлийн шүдний эмчилгээ.
  12. Гоо сайхны мэс засал.
  13. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал.
  14. Сэтгэл санааны гутрал, бүх төрлийн сэтгэцийн эмгэг.
  15. Эмчийн жороос гадуурх эм тарианы зардал.
  16. Бүх төрлийн шаталтат хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл зохих зөвшөөрөлгүй жолоодох үед гарсан аливаа гэмтэл бэртэл.
  17. Бүх төрлийн мэргэжлийн спортод орох үед гарсан аливаа гэмтэл бэртэл.
  18. Өөр даатгалын компани, буяны байгууллага эсвэл засгийн газраас төлдөг эмчилгээ, үйлчилгээ, тэтгэмж, хангамж, эм, эсвэл яаралтай түргэн тусламжийн нүүлгэн шилжүүлэх үйлчилгээ.
  19. Даатгуулсан нутаг дэвсгэрээс гадуур гарсан аливаа гэмтэл бэртэл.
  20. Гэм буруутай этгээд хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд.
  21. Хохирлын нөлөөнд үүссэн аливаа нөлөө.
  22. Шаардагдах нотлох баримтгүй тохиолдолд.
  23. Бүх төрлийн үймээн самуун, бослого.
  24. Хохирлыг 180 хоногийн дотор мэдээлээгүй тохиолдолд.
  25. Даатгуулагчийн өөрийн буруугаас үүссэн нислэг сааталт.
  26. Тээврийн байгууллагын зохих нотолгоогүйгээр ачаа хоцорсон.
  27. Давагдашгүй хүчин зүйлс, бүх төрлийн тахал өвчнөөс холбогдон гарсан аливаа хохирол.

 

Copyright © 2017 Ard Daatgal