by

АРД ДААТГАЛ ХК ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ ДЭМЖЛЭЭ

Тун удахгүй Үндэсний шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны ээлжит тоглолтуудад оролцохоор хилийн чанадыг зорино.
Ард түмний бахархал болсон хөвгүүдийг олон улсад аюулгүй зорчиж, санаа зовох зүйлгүй бэлтгэл сургуулилтаа хийн, тоглолтдоо оролцох боломжоор хангахад Ард Даатгал ХК-ын хамт олон дэмжин ажиллаж, нийт даатгалын зардлыг 50% хөнгөлөхөөр боллоо.

Ард Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах болон МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар хоёр талыг төлөөлж, гэрээнд гарын үсэг зурснаар хамтын ажиллагааг эхлүүллээ.

Ийнхүү “Хүчтэй, Хамтдаа” уриатай Ард Даатгал компанийн хамт олонтой Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Mongolian Football Federation бүх талаар хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.

#ХүчтэйХамтдаа #ArdInsurance

Copyright © 2017 Ard Daatgal