by

Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал боллоо

2019 оны 12 сарын 16                                                                                                                                                                     Улаанбаатар хот

Ард Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 12-р сарын 16-ны өдөр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байранд 88.89 хувийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.
Тус хурлаар компанийн 2020 оны бизнес төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж баталлаа. 2020 оны хувьд компани даатгалын хураамжийн орлогыг 2019 онтой харьцуулбал 58 хувиар, цэвэр хураамжийг 51 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бол нөхөн төлбөр 28 хувиар нэмэгдэхээр төлөвлөгөөнд тусгажээ. Үйл ажиллагааны зардал 19 хувь, 2020 оны цэвэр ашгийн үзүүлэлт 57 хувийн өсөлтийг үзүүлэхээр гүйцэтгэх удирдлагын зүгээс санал оруулсан ба 2020 онд компани даатгалын нөөц санг нэмэх асуудалд анхаарч ажиллан, нөөц сангийн өсөлтийг 42 хувьд барихаар төлөвлөсөн болно. Мөн ТУЗ нь шүүхэд хариуцагч болон нэхэмжлэгчээр оролцож буй хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, үүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэйгээр хүргэн ажиллаж байна.
Энэ удаагийн хурлаар мөн компанийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдлийн үнэлгээ хийх журам, аргачлалыг баталж, ирэх жилийн хурлуудын товыг баталлаа. Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дараагийн хурал 2020 оны 2 сард эчнээгээр хуралдахаар тогтсон бөгөөд хурлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах, ногдол ашиг тараах эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр тогтлоо.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Холбоо барих утас: 77200089

И-мэйл хаяг: info@arddaatgal.mn

Вэб сайт: www.arddaatgal.mn

Хүчтэй.Хамтдаа

Copyright © 2017 Ard Daatgal