by

Ард Даатгал ХК нь 3 үгт хаягжилтын хувьсалд нэгдсэн анхны даатгалын компани боллоо.

Ард Даатгал what3words компаниас санал болгож буй 3 үгт хаягжилтын системийг дараагийн түвшинд ашиглаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

What3words нь дэлхийн гадаргууг 3м x 3м квадратуудад хуваан, дөрвөлжин тус бүрт дахин давтагдашгүй 3 үгийг хаяг болгон оноон өгсөн шинэлэг хаягжилтын шийдэл юм. Ард даатгал бүх харилцагчдынхаа 3 үгт хаягийн мэдээллийг бүртгэж авах системийн шинэчлэлтийг хийж байгаа бөгөөд ингэснээр дижитал газрын зураг дээр суурилсан дата анализ хийх боломж үүсч байна.

Түүнчлэн шуурхай дуудлагын үед харилцагчдаас тухайн байршлын 3 үгт хаягийг нь хүлээж аван орон даяар харилцагч бүртээ хүрэх үйлчилгээгээ илүү ойртуулан ажиллаж байна.

Ингэснээр Ард Даатгал ХК нь what3words-г харилцагчдийн мэдээллийг бүртгэхэд болон шуурхай дуудлагын үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн анхны даатгалын компани болж салбартаа шинэ технологи нэвтрүүлэн манлайлагч байр сууриа хадгалж байгаа юм.

Та хэрвээ өөрийн 3 үгт хаягаа олж мэдэхийг хүсвэл what3words апп-г ашиглан олж мэдэх боломжтой. Апп татаж авах линк: https://qtrh4.app.goo.gl/MnBO

Copyright © 2017 Ard Daatgal