by

Ард Даатгал ХК нь шинэ төрлийн коронавирусын /CoVid-19/ болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх үүднээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэрэгслийг ашиглан хуралдуулах боллоо. Хувьцаа эзэмшигч та хурлын өдөр live.ard.mn цахим хуудсаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа оролцоно уу.

Компанийн оноосон нэр: Ард Даатгал ХК

Хурал хуралдуулах өдөр, цаг: 2020 оны 4 сарын 25-ны өдрийн 14:00 цагт live.ard.mn цахим хуудсаар хуралдана. Та цахим хуралд оролцохдоо регистрийн дугаар, урьдчилж авсан кодоо оруулан нэвтэрнэ үү. Хуралд оролцох дэлгэрэнгүй зааварчилгааг компанийн веб хуудас, сошиал хуудсуудаар дамжуулан авна уу.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;
2. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг батлах.

Бүртгэлийн өдөр: 2020 oны 4 сарын 9-ний өдөр.

Хувьцаа эзэмшигчийн танилцах боломжтой баримт бичгийн жагсаалт:
1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
2. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлт;
3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар;
4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл.

Хувьцаа эзэмшигч та 2020 оны 4 сарын 25-ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байрны 2 давхарт ирж, эсвэл компанийн arddaatgal.mn цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой.
Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналыг урьдчилан өгөх боломжоор хангаж Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байр хаягаар дамжуулан авах ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 14:00 цаг байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байр, 2 давхар Утас: 77200088, 88052739
Имэйл хаяг: info@arddaatgal.mn
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Copyright © 2017 Ard Daatgal