by

ЦОГТЦЭЦИЙ СУМАНД
АРД ДААТГАЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ.
Говь шанх төвийн 3-н давхарт салбар, төлөөлөгчийн газартай болж үйл ажиллагаа тогтмолжлоо

Ард Даатгал компани нь 25 жилийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулж, 24 салбар, 238 төлөөлөгчтэй, 100 гаруй ажиллагсадтайгаар Монгол улсын Даатгалын салбарын томоохон төлөөлөгч болон өргөжөөд байна.

 

Аливаа даатгалын компанийн хувьд даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадамжийг илэрхийлдэг гол үзүүлэлт нь төлбөрийн чадварын үзүүлэлт юм. Манай компани нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2016 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”-ын дагуу төлбөрийн чадварын үзүүлэлтийг байнга хангаж ирсэн.

Мэргэшсэн даатгалын баг нь Байгууллагын даатгал, Иргэдийн даатгалын албаар дамжуулан олон улсын даатгалын стандартад нийцсэн, харилцагчийн хүсэл шаардлагад зохицох бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосоор ирлээ.

Манай компани даатгуулагчдынхаа эд хөрөнгө, эрүүл мэнд, хариуцлагын эрсдэлийг хамгаалах гэрээний үүргээ биелүүлэхдээ дэлхийн томоохон даатгалын групп болох Alliance, Munich Re, Swiss Re, Hannover Re, ОХУ-ын Ингострах, Lloyd’s Syndicates зэрэг давхар даатгагч болон давхар даатгалын брокерууд болох AON, Marsh, Willis, UIB, JB Boda, Faber, Malakut, Sompo, Tokyo Marine, Galaxy Insurance түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Францын “Europ assistance” байгууллагуудтай олон жилийн турш хамтран ажиллаж байна.

Бид харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг тэргүүн зэрэгт хүндэтгэн үзэж, даатгалын зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэн, өрсөлдөөнд харш үйл ажиллагааг хориглон, эрх зүйн харилцааны хэм хэмжээг мөрдөн, зүй бус хэлцэлд оролцохоос татгалзаж, үйл ажиллагаандаа нээлттэй, шударга ёс зүйг баримтлан ажилладаг. #ХүчтэйХамтдаа

https://arddaatgal.mn/

Copyright © 2017 Ard Daatgal