by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн анхаарал болгоомж сул байдаг учраас  тоглож байхдаа бэртэж гэмтэх, зам тээврийн осолд өртөх магадлал өндөртэй, өдөр тутамдаа төрөл бүрийн эрсдэлтэй тулгарч байдаг.

Дэлгэрэнгүй
#    ЭРСДЭЛ:


Нандин-Эрдэнэ хүүхдийн даатгалд хэдэн насны хүүхдүүд даатгуулах боломжтой вэ?


  • Хөдөлмөр эрхлээгүй 18 хүртэлх насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд


Нандин-Эрдэнэ хүүхдийн даатгалд юу даатгуулж болох вэ?


  • Бүх төрлийн гэнэтийн осол


Таныг ямар эрсдэлүүдээс даатгал вэ?


  • Гадны нөлөөлөл (зам тээврийн аюул осолд өртөх, түлэгдэх, элдэв хорт хий, хоол эмийн зүйлээс хордох, унаж бэртэх, хальтрах, юманд хавчуулах, мал, амьтанд мөргүүлэх, тийрүүлэх, нохойд хазуулах, зодуулах, мэс зэрэг зэвсэгтэй дайралтад өртөх, бусдад хорлогдох
  • Гарын эрсдэл (гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт)
  • Байгалийн эрсдэл (наранд цохиулах, цасан болон шороон шуурга , хүйтэн, бороо, аянга, мөндөр, шаварт унаж шигдэх, хөлдөх осгох, ган, зуд цочир хүйтрэлт, хүчит салхи, үер, газар хөдлөлт, хөрс чулууны нуралт, цөмрөлт)


Нандин-Эрдэнэ хүүхдийн даатгал ямар давуу талуудтай вэ?


  • Бид таны хүүхдийг хичээлийн жилийн болон зуны амралтын хугацааны аль ч нөхцөлд сургалтын орчноор хязгаарлахгүйгээр сургууль цэцэрлэгтээ ирж очих, тоглоомын талбайд тоглох, гэртээ байх зэрэг 24 цагийн турш даатгалын хамгаалалтанд байлгах болно.
  • Нөхөн төлбөрийг богино хугацаанд шийдвэрлэнэ.
  • Хуанлийн хоногоор тооцон нөхөн төлбөр олгоно.
  • Таны гэр бүлд учрах санхүүгийн хохирлыг багасгаж өгнө.

 

#    ҮНЭЛГЭЭ:


Даатгалын үнэлгээ:


  • 100.000 төгрөг -1.000.000 төгрөг

 

#    ХУРААМЖ:


Даатгалын хураамж:


  •  Үнэлгээний 1%


Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?


Амбулатори болон гэрээр эмчлүүлсэн хугацаанаас хамааран нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцон олгоно:

  • Даатгуулагч гэмтлийн улмаас 1-15 хоног эмчлүүлэхэд 10.000 төгрөг
  • Даатгуулагчийн баримтаар нотлогдсон эмчилгээний зардлыг 10.000 төгрөг дээр нэмж даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  • Даатгуулагч гэнэтийн ослоор нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100% тооцож нөхөн төлбөр авах ба нийт олгох нөхөн төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
#    НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ:

 

Даатгагч дараахи тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

  • Дайн байлдаан, бослого, төрийн эргэлт, террорист үйл ажиллагааны улмаас үүссэн хохирол
  • Сэтгэлийн хөөрлөөр өөрийн биед гэмтэл учруулах, амиа хорлох, амиа хорлохыг завдах, түүний үр дагавар
  • Даатгуулагчийн хууль зөрчсөн, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан болон санаатай үйлдлийн үр дагавар, хохирол
  • Архи болон согтууруулах ундаа,сэргээш болон мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүдэлтэй эрсдэл
  • Гоо сайхны мэс засал болон түүнтэй холбоотой эрсдэлүүд
  • Нөхөн сэргээх эмчилгээ болон сувилалд хэвтэн эмчлүүлэх тохиолдол
  • Морь унаагүй байх үед учирсан аливаа хохирол
  • Мэргэжлийн спортын, уралдаан тэмцээн мөн бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, агаарын бүхий л спорт болон шүхрийн спортод оролцсон бол
  • Даатгуулагч нь сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй үе, саа өвчний улмаас болон түр зуурын шокийн байдлаас үүдсэн гэмтэл бэртэл
  • Эд хөрөнгөнд учирсан аливаа хохирол
  • Даатгуулагч нь хурдан морины уралдааны дүрмийгзөрчсний улмаасучирсан хохирол
  • Нөхөн төлбөр хүссэн баримт, материалуудыг даатгалын тохиолдол бий боылсон өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуанлын 180 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдана
  • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно
Copyright © 2017 Ard Daatgal