by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Тус даатгалд даатгуулсан тохиолдолд энэ зардлаас сэргийлэх боломжтой болж байгаа юм. Хүний нутагт, тэр тусмаа өмнө нь очиж байгаагүй газарт танд  ямарваа гэнэтийн осолд өртөхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.

Дэлгэрэнгүй
#    ЭРСДЭЛ:


Гадаадад зорчигчдын даатгал хэдэн насны хүүхдүүд даатгуулах боломжтой вэ?


  • Аяллын болон богино хугацаатай албан ажилд явж буй бүх насны хүмүүс даатгуулах боломжтой.


Гадаадад зорчигчдын даатгалд юу даатгуулж болох вэ?


  • Зорчигч та  амь нас, эрүүл мэндээ тус даатгалд даатгуулна.


Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?


Гадаадад зорчигчдын даатгал таныг дараах эрсдэлээс даатгана.

  • Гэнэтийн осолд өртөж түргэн тусламжийн болон эмнэлэгт хандаж эмчилгээ үйлчилгээ авах.
Гадаад зорчигчдын даатгалын эрсдэл
Даатгалын үнэлгээ /$/ 15000 30000 40000 50000
Зорчих улс Япон, АНУ, Канад, Австрали, Баруун Европын орнуудаас бусад орнууд Япон, АНУ, Канад, Австралиас бусад  орнууд Япон, АНУ, Канад, Австралиас бусад орнууд Дэлхийн
бүх
орнууд
Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх Үнэлгээ хүртэл
Амбулаториор эмчлүүлэх
Ковид – 19 1500$ хүртэл 1500$ хүртэл 1500$ хүртэл 1500$ хүртэл
Амбулаториор эмчлүүлэх ӨХХ Эхний үзлэгийн 50 ам доллар
Шүдний эмчилгээ Нэг шүдэнд 100 ам доллараас хэтрэхгүй
Эмнэлгийн тээвэрлэлт 7000$ хүртэл 12000$ хүртэл 15000$ хүртэл 20000$ хүртэл
Шарил буцаах 5000$ хүртэл 7000$ хүртэл 10000$ хүртэл 12000$ хүртэл
Тээш саатах
Багадаа 6 цагийн тээш сааталт 200$ хүртэл 300$ хүртэл 400$ хүртэл
Тасралтгүй 72 цагийн тээш сааталт 150$ хүртэл 150$ хүртэл
Нислэг саатах
Багадаа 6 цагийн нислэг сааталт 100$ хүртэл 100$ хүртэл
Тасралтгүй 72 цагийн нислэг сааталт 100$ хүртэл 100$ хүртэл
#    ҮНЭЛГЭЭ:


Даатгалын үнэлгээ:


Даатгалын үнэлгээ /$/  15000 +10000  30000+10000  40000+10000  50000+10000
Зорчих улс Япон, АНУ, Канад, Австрали, Баруун Европын орнуудаас бусад орнууд Япон, АНУ, Канад, Австралиас бусад  орнууд Япон, АНУ, Канад, Австралиас бусад орнууд Дэлхийн бүх орнууд
#    ХУРААМЖ:
Хоногийн тоо Даатгалын хураамж
1-4 $       3.51 $       4.68 $       5.85 $       7.02
5-9 $       7.02 $       9.95 $       10.53 $     14.04
10-12 $       9.36 $     14.04 $     15.21 $     17.55
13-15 $       11.70 $     16.38 $     18.72 $     22.23
16-22 $     15.12 $     21.60 $     23.76 $     27.00
23-30 $     19.44 $     28.08 $     30.24 $     37.80
31-40 $     23.76 $     31.32 $     34.56 $     43.20
41-60 $     35.64 $     46.44 $     48.60 $     64.80
61-90 $     54.00 $     69.12 $     72.36 $     97.20

Ковид хамгаалттай нөхцөлийг сонгож даатгуулвал хураамж 2 дахин нэмэгдэнэ.

Хураамж нэмэгдэх нөхцөл: 

  1. 61-65 настай бол 2 дахин
  2. Мэргэжлийн тамирчин бол 2 дахин
  3. Даатгуулагч эрсдэл өндөртэй үйл ажиллагаанд оролцож байгаа бол 2 дахин хураамжийг нэмэгдүүлнэ.

Даатгуулагч гэр бүлийн хамт даатгуулж байгаа тохиолдолд дараах байдлаар хураамжийн хөнгөлөлт үзүүлнэ.


Ам бүлийн тоо Хураамжийн хөнгөлөлтийн хувь
Даатгуулагч гэр бүлийн хамт /эхнэр нөхөр/ 10%
Даатгуулагч гэр бүл, 1 хүүхдийн хамт 12%
Даатгуулагч гэр бүл, 2 хүүхдийн хамт 13%
Даатгуулагч гэр бүл, 3 хүүхдийн хамт 14%
Даатгуулагч гэр бүл, 4 хүүхдийн хамт 15%
#    НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ:


Дараах тохиолдолд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй


  • Архаг, хууч өвчин
  • Даатгуулагч худал мэдүүлсэн тохиолдолд
  • Даатгуулагч архи, согтууруулах ундаа болон мансууруулах бодисын нөлөөлөлд автсан бол
  • Даатгуулагч гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой үүссэн хохирол
  • Даатгуулагч амиа хорлох (амиа хорлохыг завдсан бол) өөрийгөө гэмтээсэн
  • Даатгуулагч ХДХВ (Хүний дархлал хомсдолын вирус) болон ДОХ (Дархлалын олдмол хомсдол)-той байсан тохиолдолд
  • Сайн дурын үр хөндүүлэлт, түүүнтэй холбоотой хүндрэл
  • Хүүхэд төрүүлэх, төрөхийн хүндрэл
  • Нүдний эмчилгээ, нүдний хараа засах, нүдний шил, линз г.м нүдтэй холбоотой эмчилгээ хийх
  • Сонсголын үзлэг, чихний аппарат, чих цоолох
  • Ослоос шалтгаалаагүй бусад шүдний эмчилгээ
  • Бүх төрлийн гоо сайхны мэс засал
  • Эрхтэн шилжүүлэх мэс засал
  • Бүх төрлийн сэтгэл мэдрэлийн өвчин
  • Мэргэжлийн эмчийн бичиж өгсөн онош, эмчилгээнээс бусад эм, эмчилгээ
  • Шатахуунаар ажилладаг бүх төрлийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй жолоодох үед гарсан аливаа хохирол, гэмтэл
  • Мэргэжлийн спортоор хичээллэх үеийн бэртэл, гэмтэл
  • Ажилчдын нөхөн олговор, Мэргэжлээс шалтгаалах өвчний тухай хууль эсвэл аливаа орны хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой ижил төстэй хууль тогтоомжоор олгогдох ёстой нөхөн олговор
  • Өөр даатгалын компани, буяны байгууллага эсвэл засгийн газраас төлөгдөх ёстой эмчилгээ, үйлчилгээ, тэтгэмж, хангамж, эм, эсвэл яаралтай түргэн тусламжийн нүүлгэн шилжүүлэх үйлчилгээ
  • Даатгалын гэрээ үйлчлэх газар нутгаас гадна тохиолдсон бэртэл, гэмтэл
  • Гэм буруутай этгээдээс хохирлын мөнгөө нэхэмжилж авсан бол
  • Хохирлын улмаас үүссэн аливаа үр дагавар
  • Нотлох баримтгүй хохирол
  • Иргэний дайн, ажил хаялт, үймээн самуун, терроризм, алан хядах үйл ажиллагаатай холбоотой хохирол
  • Даатгалын тохиолдлыг календарийн 180 хоногт багтаж мэдэгдээгүй бол
  • Даатгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалан нислэг саатсан бол
  • Ачаа тээш хоцорсон тухай тээвэрлэгчийн нотолгоо баримтгүй бол
  • Даатгуулагч эх орондоо буцаж ирсэн тохиолдолд зөвхөн 6 ба түүнээс дээш цагаар ачаа хоцорсоны нөхөн төлбөрийг олгох ба нэмэлт төлбөр бодогдохгүй
  • Даатгуулагч нь ачаа тээшээ хоцрох, алдсанаа мэдсэн даруйдаа тухайн авиа компанийн ачаа тээш хариуцсан мэргэжилтэнд мэдэгдээгүй тохиолдолд
  • Гаалийн мэргэжилтнүүд ачааг хурааж, саатуулсны улмаас ачаа тээш хойшлогдож саатсан тохиолдолд
  • Даатгуулагчийн эх орноос хийгдэж буй нислэг 6 цагаас дээш хугацаагаар саатсан тохиолдолд нэмэлт төлбөр төлөхгүй
  • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно
Copyright © 2017 Ard Daatgal