# | ЭРСДЭЛ: |
Даатгалын зүйл:
- Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.
Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.
# | ЭРСДЭЛ: |
Даатгалын үнэлгээ:
- Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж нь жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараах хэмжээтэй байна.
Тээврийн хэрэгслийн ангилал | Даатгалын үнэлэгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ | Даатгалийн суурь хураамж | |
1 | “A” ангиллын тээврийн хэрэгсэл | 5сая хүртэл | 12500 |
2 | “B” ангиллын тээврийн хэрэгсэл | 5сая хүртэл | 33000 |
3 | “C” ангиллын тээврийн хэрэгсэл | 10сая хүртэл | 42500 |
4 | “D” ангиллын тээврийн хэрэгсэл | 10сая хүртэл | 53000 |
5 | “Mеханизм” ангиллын тээврийн хэрэгсэл | 5сая хүртэл | 12500 |
# | ХУРААМЖ: |
Даатгалын хураамжийн хэмжээ
- Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно.