by

Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал боллоо.

 

2019 оны 10-р сарын 16                                                                                      Улаанбаатар хот

 

Ард Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 10-р сарын 16-ны өдөр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байранд 77.78 хувийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө. Мөн ТУЗ-ийн дэргэдэх хороодыг шинэчлэн байгуулж, хороодын дарга нарыг сонгосон бөгөөд Аудитын хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн З.Ариун, Эрсдэл, хөрөнгө оруулалтын хорооны даргаар ердийн гишүүн Б.Золбоо, Засаглал, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны даргаар ердийн гишүүн Ч.Ганзориг нар тус тус сонгогдлоо.

 

Хурлаар компанийн III улирлын санхүү болон үйл ажиллагааны тайланг дэлгэрэнгүй хэлэлцэж, эрсдэлийн ORSA (own risk and solvency assessment) журмын төсөлтэй танилцан, ТУЗ-ийн гишүүд төсөлд оруулах саналаа хүргүүлэхээр тогтов. Мөн ТУЗ нь хурал болгоноор шүүхэд хариуцагч болон нэхэмжлэгчээр оролцож буй хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, үүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэйгээр хүргэн ажиллаж байна.

 

Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дараагийн хурал 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр хуралдахаар товоо тогтсон бөгөөд тус хурлаар 2020 оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Холбоо барих утас: 77200089

И-мэйл хаяг: info@arddaatgal.mn

Вэб сайт: www.arddaatgal.mn

 

Хүчтэй.Хамтдаа

Copyright © 2017 Ard Daatgal