by

Урлаг, спортыг дэмжих чиглэлээр хийгдсэн ажлууд:

  • Спорт соёлын арга хэмжээ болон залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан үндэсний PEPSI доод лигт “Ииглс” нэрээр 15 тоглогч 1 дасгалжуулагчтай баг тоглуулсан. Багийн хувцас, бооцоо, тэмцээний үеийн санхүү, бэлтгэлийн заалны төлбөр зэрэг шаардлагатай зүйлсээр ханган дэмжиж ажилласан.
  • 2013 онд зохион байгуулагдсан “Монголын премир лиг”-ийн хаврын болон намрын 2 улирал дарааллан “ФС Ард даатгал” нэрээр 20 тоглогч, 1 дасгалжуулагч/менежертэйгээр амжилттай оролцсон бөгөөд манай компани тус багын тэмцээний бооцоо, хувцас хэрэглэл, бэлтгэлийн талбай, тэмцээний үеэр хэрэглэх хангамж зэрэг бүхий л боломжоор хангаж ажилласан.
  • Параолимпийн пауэрлифтингийн төрөлд 2013 оны 88 кг хүртэлхи жинд ранкингаар дэлхийд 11-д бичигдэж буй Монгол Улсын аварга тамирчин Энхбаярын Содномпилжээ 26 настай тэрбээр 14 настайдаа ясны хавдрын улмаас өрөөсөн хөлөө тайруулсан түүнийг эмч нар ердөө зургаан сар амьдарна гэж байсан гэдэг. Бид түүнийг пауэрлифтингийн 2013 оны 11 дүгээр сарын 3-наас 7-ны өдрүүдэд Малайз Улсын Куала Лумпур хотод болох IPC Powerlifting Asian Open Championships Азийн аварга шалгаруулах тэмцээний бүх зардлыг бүрэн хариуцан санхүүжүүлсэндээ баяртай байна.
  • 2016 Монголд анх удаа энэ арга хэмжээг “Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ариг банкнаас хамтран Олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх, спорт нь эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчлах зорилготойгоор “Итгэл найдвар, Боломж-2016 Улаанбаатар хагас марафон HOPE AND POSSIBILITY ULAANBAATAR 2016”-ыг зохион байгууллаа.

Марафон гүйлтэд 16-19, 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70-79, 80-аас дээш гэсэн насны ангиллаар иргэд хамрагдаж 3 км, 5 км, 10 км, 21 км гүйх эсвэл алхаж оролцохоор 2016 оны 09 сарын 10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж амжилттай өндөрлөлөө. Ард Даатгал нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Итгэл Найдвар Боломж” -Улаанбаатар 2016 гүйлтийн 3 болон 10 км-д гүйгчдийн гэнэтийн ослын даатгалаар даатгаж бүх нийтийн гүйлтийг дэмжин ажиллахын зэрэгцээ хамт олноороо гүйлтэд идэвхитэй оролцож өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

 

  • 2015-Жүдо бөхийн улсин шигшээ багийн гишүүн, Ард Санхүүгийн Нэгдлийн тамирчин О.Жавзмааг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлэн ивээн тэтгэлээ.
  • 2015-Оффроад автомашин сонирхогчдыин клубтэай хамтран Зэрлэг 4х4 бартаат замын уралдааны ерөнхий спонсороор оролцож хамтран зохион байгууллаа.
  • “Ард Даатгал” ХХКомпани нь урлаг соёлын салбарыг үргэлж дэмжиж ажилласаар ирсэн бөгөөд энэ ажлын хүрээнд Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор найруулагч Б.Болдхуяг, Т.Алтантуяа нарын найруулсан дэлгэцийн урлагын бүтээл болох “Домогт Ану Хатан” уран сайхны киног, мөн “Драмын Мэргэжлийн Жүжигчдийн Төв”-өөс санаачлан Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, Хүүхдийн Төлөө Газар зэрэг байгууллагууд  хамтран зохион байгуулдаг “Драмын урлагын дээд шагнал гардуулах – Гэгээн муза” наадмыг тус тус 2013 онд ивээн тэтгэж ажилласан байна.
  • 2015- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Лучия Ди Ламмермур  дуурийн цоо шинэ уран бүтээлийг ивээн тэтгэж сонгодог урлагийг улсдаа хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.
  • 2015 болон 2016 онуудад жил дарааллан ХБНГУ-ын Бюделсдөрф хотноо зохион байгуулагдсан Nord-Art 2015, 2016 Олон улсыин дүрслэх урлагын үзэсгэлэнгийн Монголын павильоны зохион байгуулалтыг ивээн тэтгэж хамтран ажиллаа. Тус үзэсгэлэнгээр 50 гаруй орны 250 уран бүтээлчийн бүтээлийг 80000 гаруй үзэгчид үзэн танилцсан байна.
  • 2016, 2017 –Бид үндэсний уламжлалт спорт болох бөхийн барилдааны хөгжилд хувь нэмрээ оруулан жил бүр зохион байгуулагддаг улсын баяр наадмын өмнөх хамгийн том сорилго барилдаан болох Чингэлтэй Хайрханы Хишиг шилдэг 256 бөхийн барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр 2 жил дараалан ажиллаа.
Copyright © 2017 Ard Daatgal