by

Ард Даатгал компанийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны Санхүүгийн Зохицуулах Хорооны хурлаар олон нийтэд нээлттэйгээр “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-аар дамжуулан компанийн хувьцаа гаргахыг зөвшөөрсөн байна.

Компанийн 30 хувь буюу 7,5 сая ширхэг хувьцааг нэгж үнийг нь 700 төгрөгөөр үнэлэн нийт 5.25 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр 2018 оны 9 дүгээр сарын 17-оос 26-ны хооронд анхдагч зах зээлийн захиалга авсан бөгөөд 32.7 хувиар давсан захиалга авч амжилттай IPO хэрэгжүүлсэн.

2018 онд нээлттэй хувьцаат компани болж компанийн шинэ хуудсыг нээсэн төдийгүй санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд түүхэн амжилт гаргасан жил байлаа. Ард Даатгал компани IPO хийснээр 1,359 хувьцаа эзэмшигчтэй болж, даатгалын зах зээлийн хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болсон бөгөөд 2018 оны 12-р сарын 31-ний байдлаар энэ тоо 1,649 хүрсэн байна. Энэ нь манай компанийг сонирхож, итгэл хүлээлгэн хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байна.

 

 

Ард Даатгал ХК

693.09 8.4 ( 1.23% )

  • Өмнөх өдрийн хаалт: 684.69
  • Нээлтийн ханш: 670.00
  • Хаалтын ханш: 693.09
  • Тухайн өдрийн VWAP: 680.15
  • Авах дээд үнэ: 651.10 x 153
  • Зарах доод үнэ: 690.00 x 326
  • Нийт хувьцааны тоо ширхэг: 25,000,000
  • Гаргасан хувьцааны тоо ширхэг: 25,000,000
  • Өдрийн хязгаар: 650.00 - 694.00
  • Арилжигдсан ширхэг: 3,970
  • Арилжааны үнийн дүн: 2,700,202.00
  • Хэлцлийн тоо: 14
  • 52 долоо хоног: 698 - 900.80
  • Зах зээлийн үнэлгээ: 18,250,000,000.00
  • ISIN: MN00AIC05480
Copyright © 2017 Ard Daatgal