Малын индексжүүлсэн даатгал ямар онцлогтой даатгал вэ?
- МЭД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой даатгал юм.
Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт хэзээнээс хийгдэж эхлэх вэ?
- 3-р сарын 01-нээс 6-р сарын 30-ыг хүртэл
# | ЭРСДЭЛ: |
Малын эрсдлийн даатгалд юу даатгуулах вэ?
- Та тус даатгалд таван хошуу малаа даатгуулах боломжтой.
Ямар эрсдэлүүдээс даатгал вэ?
- Зуд
- Эмгэг
- Чоно нохойд бариулах
- Хулгайд алдах
# | ҮНЭЛГЭЭ: |
Даатгалын үнэлгээ:
- Даатгалын үнэлгээг ддаатгуулах малын төрөл тус бүрийг малын зах зээлийн дундаж үнэлгээнээс 100 хүртэлх хувиас сонгон үнэлж даатгана.
Даатгал ямар хугацаанд хүчинтэй байдаг вэ?
- Тухайн малчны даатгуулсан жилийнх нь жилийн эцсийн тал тооллогоос дараа жилийнх нь хагас жилийн мал тооллого болох хугацаанд гарсан малын хорогдлыг тооцон нөхөн төлбөр олгоно.