by

Яагаад АрдМэнд 360 багц гэж?

Бид байгууллагын ажиллагсдад илүү сонголт, боломжийг олгох үүднээс шинээр АрдМэнд 360 эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг гаргасан. Тус бүтээгдэхүүний онцлог нь ҮНЭ ХЯМД, эрүүл мэндийн үйлчилгээний хамрагдах хүрээ өргөнтэй даатгалын бүтээгдэхүүн юм.

ArdMend дотоодын Эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч байгууллагын ажилтнууд болон иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийг хамгаалах олон төрлийн багцын сонголт бүхий эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн юм.

 

    ArdMend даатгалд хамрагдсанаар:

 

  • Та эрүүл мэнддээ илүү анхаарна;
  • Бүх төрлийн эмчилгээ үйлчилгээний зардалыг нөхөн авах боломжтой;
  • Бүх шатлалын Улсын болон Хувиийн эмнэлэгүүдээс үйлчилгээ авах боломжтой;
  • Үнэ бүхий эмчилгээ үйлчилгээг чөлөөтэй авах боломжтой;
  • Архаг хууч өвчнөөс хамгаалагдана;

 

 Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд гэрээт Хувийн эмнэлэгүүдээр төлбөр төлөхгүй эмчлүүлэх боломжтой.

Гэрээт эмнэлэгүүдийн жагсаалт:

  • Интермед Эмнэлэг
  • УБ Сонгдо Эмнэлэг
  • Грандмед Эмнэлэг
  • Ачтан эмнэлэг

Амбулаторийн үйлчилгээг та өөрийн хүссэн Улсын болон Хувийн бүх эмнэлэгээр үйлчилгээг авах боломжтой.

 

    АрдМэнд – 360 багц

 

Даатгалын үнэлгээ: 15,000,000 төгрөг  (Эрүүл мэндийн даатгал 10.0 сая төгрөг, Гэнэтийн ослын даатгал 5.0 сая төгрөг)

Даатгалын хураамж:  Тогтмол хураамжтай.

 

 

 

Та Ард Даатгал ХК Нөхөн төлбөрийн алба файсбүүк хуудсаар Нөхөн төлбөрийн материалаа явуулах, нөхөн төлбөртэй холбоотой зөвөлгөө мэдээлэл авах боломжтой.

 

  НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ

Дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах. Үүнд

  • Эд хөрөнгөнд учирсан аливаа хохирол
  • Даатгуулагч байгууллагатай хөдөлмөрийн буюу ажил гүйцэтгэх гэрээгүй хүний аливаа хохирол
  • Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр хохирлыг арилгасан нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлөхгүй
  • Гуравдагч этгээдэд түүнчлэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирол, хохирол учирсны төлөө хүлээх хариуцлага
  • Даатгуулагчийн бусдын жор, патент, лиценз гэрчилгээний эрхийг зөрчсөнөөс үүссэн хохирол
  • Даатгуулагчийн ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас учирсан хохирол
  • Даатгуулагч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журмыг илтэд зөрчсөн тохиолдолд учирсан хохирол
  • Даатгуулагчийн өөрийн эрүүл мэндээс шалтгаалан гарсан хохирол
  • Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол
  • Мэргэжлийн спортын, уралдаан тэмцээн мөн бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, агаарын бүхий л спорт болон шүхрийн спортод оролцсон бол
  • Даатгуулагч сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй үе, саа өвчний улмаас болон түр зуурын шокийн байдлаас үүдсэн гэмтэл бэртэл болон согтууруулах ундаа мөн мансууруулах бодис хэрэглэснээс үүдсэн хохирол
  • Даатгуулагчийн ажил мэргэжлээс шалтгаалах өвчин болон удаан хугацааны туршид үүссэн нуруу нугасны гэмтэл
  • Ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон болон рашаан сувиллын амралтын газар сувилуулж, эмчлүүлсэн бол
  • Даатгуулагч нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан бол
  • Даатгуулагч нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байхдаа болон үйлдэхийг завдсан үед учирсан хохирол
  • Цалин хөлс, тэтгэвэр, бусад томилолтын зардал
  • Мэргэжлийн нарийн ур чадвар туршлага шаардагдах ажилд туршлагагүй ажилтныг томилон ажиллуулснаас үүдсэн хохирол
  • Даатгуулагчийн 90-ээс дээш хоногт эмчлүүлсний төлбөр
  • Нөхөн төлбөр хүссэн баримт, материалуудыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуанлийн 180 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдана
  • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно

 

ТА ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

 


Copyright © 2017 Ard Daatgal