by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Танай байгууллагын эзэмшиж буй хариуцаж буй бүх төрлийн хүнд болон тусгай зориулалтын машин механизм  аливаа гэнэтийн явдлын улмаас хохиролд өртвөл тус даатгал нь гарсан хохирлыг сэргээн засварлах эсвэл хохирлыг барагдуулан нөхөн олгох зорилготой юм.

#    ЭРСДЭЛ:


Даатгалын зүйл:  


  • Барилга угсралт, зам засвар хөдөө аж ахуй, уул уурхайн үйл ажиллагаанд ашигладаг хэнд машин механизм


Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?


  • Ашиглалтын үеийн /зогсоол гаражид хадгалахад үед энэ эрсдэл хамаарахгүй/
  • Галын эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Цахилгаан эрчим хүчний эрсдэл


Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал дараах нэмэгдэл эрсдэлээс сонгон үндсэн эрсдэл дээр нэмэн даатгуулах боломжтой.


  • Зам тээврийн хөдөлгөөний үеийн
  • Ахуйн
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
  • Хулгайн

 

#    ҮНЭЛГЭЭ:


Даатгалын үнэлгээ:


Даатгалын зүйлийн үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг баримтлан даатгагч даагуулагч нар харилцан тохиролцоно. Хохиролд орсон даатгалын зүйлийг засварын газар хүртэл тээвэрлэх зардлыг даатгалын үнэлгээнд нэмж тооцон даатгуулж болно.

 

 

#    НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ:

Дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзана. Үүнд:


  • Даатгалын тухай хуулийн 8.5 –д заасан үндэслэлүүд
  • Даатгалын тохиолдлын үед эрсдэлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй буюу хохирлыг санаатайгаар ихэсгэсэн нь тогтоогдсон бол (Эрсдэлийг бууруулах, таслан зогсоох арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл энэхүү арга хэмжээг авснаар өөрт учрах хохирол нь эрсдэлээс учирч болох хохирлоос их болох нь илэрхий байвал энэ заалт хамаарахгүй.)
  • Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол нэмэлт эрсдэлийн улмаас учирсан гарсан хохирол, нэмэлт зардал
  • Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна үүссэн хохирол
  • Даатгалын хураамж төлөөгүй байхад учирсан хохирол
  • Даатгуулагч Даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол
  • Хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал
  • Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол
  • Даатгалын зүйлийг гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явсан үед учирсан хохирол
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын, цөмийн, болон цацраг идэвхт эрсдэлүүдээс үүссэн хохирол
  • Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, тэсрэх бөмбөг дэлбэлэх, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол
  • Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол
  • Даатгалын тохиолдлын бус үед зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал
  • Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон хохирлоос үүдсэн ашиг орлогын алдагдал
  • Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр хохирлыг арилгасан, нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлөхгүй
  • Даатгалын зүйлд зориулалтын бус болон тусгай зөвшөөрөлгүй тоноглол, төхөөрөмжийг нэмэлтээр суулгаснаас үүдэн гарсан аливаа хохирол, түүний үр дагавар болох нь тогтоогдсон бол
  • Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол

Тухайн даатгалын онцлогтой холбоотой дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд:


  • Даатгалын зүйлийн өмчлөл, эзэмшилд өөрчлөлт орсон талаар даатгагчид 15 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол
  • Гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын авто замын сүлжээнд ороогүй, маршрутын замаар зорчсон, гарц гарамгүй гол гаталснаас учирсан хохиролд
  • Даатгуулагч нэмэлт тоног төхөөрөмжөө даатгаагүй үед тэдгээрт учирсан хохирол
  • Техникийн бүрэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүдэн гарсан хохирол (Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан заалтыг зөрчсөн болон хангаагүй бол)
  • Үйлдвэрлэлийн алдаа болон эд ангийг буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан зардал
  • Эдэлгээний болон ашиглалтын хугацаа дууссан, хэт хуучирсан материал, тоног төхөөрөмж ашигласнаас учирсан хохирол
  • Механик эвдрэл болон мотор цохисон, тэдгээрээс учирсан хохирол
  • Цахилгааны эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл, тэдгээрээс учирсан хохирол
  • Ан ав хөөх уралдааны зориулалтаар ашиглаж явснаас учирсан хохирол
  • Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрх нь хасагдсан хүн жолоодсоноос учирсан хохирол
  • Дугуйнд учирсан хохирол (дугуйн бул буюу обуданд учирсан хохирлыг төлөх бөгөөд гадуур дотуур покрышка, хаймран дугуйнд учирсан хохирол)
  • Тусгай зөвшөөрөлгүй, эсвэл зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл, шатамхай материал, химийн, тэсрэх бодис ачиж тээвэрлэснээс учирсан хохирол
  • Даатгалын зүйлийн дотор байсан эд зүйлс, тээвэрлэгдсэн ачаанд учирсан хохирол
  • Хүн тээвэрлэх зориулалтын бус автотээврийн хэрэгслээр хүн тээвэрлэсний улмаас учирсан хохирол
  • Даатгуулагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээгүй хүн жолоодож явах үед учирсан хохирол
  • Онцгой Байдлын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагаас байгалийн үзэгдэлтэй холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөөр байтал замд гарснаас учирсан хохирол
  • Автотээврийн хэрэгслийг орхиж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 заалтын дагуу арга хэмжээ аваагүй тохиолдолд
  • Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлэгт зааснаас бусад хэлбэрээр түр болон удаан хугацаагаар автотээврийн хэрэгслийг байрлуулсан.
  • Зориулалтын бус аргаар автотээврийн хэрэгслийг халаасан, асаасан, тээвэрлэсэн, тээвэрлүүлсэн, чирсэн, чирэгдсэн, түрсэн, түлхсэн мөн дээрх оролдлогуудыг хийх явцад учирсан хохирол.
  • Жолоочийн даатгалын тухай хуульд хамаарах хохирол.
  • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно
Copyright © 2017 Ard Daatgal