by

1994 онд байгуулагдсан Ард Даатгал компани нь Монгол орон даяарх 23 салбар нэгж, 300 гаруй даатгалын төлөөлөгчдөөрөө дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэж  ирсэн даатгалын ууган компаниудын нэг билээ.

2017 он Ард Даатгал компанийн хувьд маш олон амжилтыг эвдсэн, өндөр өсөлттэй жил болж өнгөрлөө. Компанийн хураамжийн орлого өмнөх үеийнхээс 44.4 хувиар, хөрөнгө оруулалтын орлого 74.7 хувиар тус тус өссөн байна.

Ард Даатгал компани даатгалын салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан нэвтрүүлж, даатгуулагчидтайгаа илүү ойр ажиллахыг зорихын зэрэгцээ өөрийн ажилчдыг тогтмол сургаж хөгжүүлэх, чадавхжуулах уулзалт зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаад бид иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэж буй  даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ, зөвлөгөө, сургалт, уулзалтуудыг илүү мэргэжлийн түвшинд хүргэж чадахуйц салбартаа манлайлсан даатгалын ажилтнуудыг бэлтгэхэд чиглэсэн сургалт зөвлөгөөнөө “Бид Манлайлна” уриан доор амжилттай зохион байгууллаа.

Та бүхэн Ард Даатгал компанийн Монгол улсын 21 аймагт байрлах салбар нэгжүүд болон Улаанбаатар хот дахь Шангри-Ла салбар Төв офиссоос даатгалын бүхий л төрлийн зөвлөгөө, үйлчилгээг бүрэн хүлээн авах боломжтой.

 

Хүчтэй.Хамтдаа

Copyright © 2017 Ard Daatgal