by

Дөрөвдүгээр сарын 20-23-нд Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон Хувьцаа эзэмшигчдийн хурал болж өнгөрлөө.

ТУЗ нь Ард Холдингсын бизнес стратегийг хэлэлцэж, Хөрөнгө Оруулагч Үндэстэн хувьцаат компанитай нэгдэх замаар хувьцаагаа ард иргэдэд нээлттэй болгох ажлын явцтай танилцав. Тэд Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагын IPO буюу хувьцааг анхдагч зах зээл дээр гаргах асуудалд санал нэгдлээ.

Мөн Ард Холдингс, түүний хараат компаниудын үйлчилгээг нэг дороос хүргэх зорилго бүхий хувьцаа эзэмшигчдэд үйлчлэх шинэ биет салбар болон цахим платформтой танилцаж, ажлын явцыг хэлэлцэв.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 23-нд зохион байгуулав. Хуралд давхардсан тоогоор 400 гаруй хувьцаа эзэмшигч оролцож компаниудынхаа үйл ажиллагаа, санхүүгийн тайлантай танилцаж, хөрөнгө оруулалтын үр дүнг хэлэлцэв.

Хувьцаа эзэмшигчид Ж.Оюунгэрэл, Ч.Ганхуяг, Х.Батхишиг, Бруно Рашле, Энтони Хоброу, Ц.Ариунтөгс, П.Батбаяр, Л.Соронзонболд, О.Одбаяр нарыг ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнээр улируулан сонгож, шинээр Ч.Номин (Монгол ТВ), Н.Мөнхнасан (Монполимет) нарыг ТУЗ-ийн бүрэлдэхүүнд оруулав.

Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Юуны түрүүнд хуралдаа идэвхтэй оролцож, компанийнхаа үр дүнтэй танилцахаар ирсэн нийт хувьцаа эзэмшигчиддээ баярлалаа. Хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлагын хооронд амьд харилцаа үүсч, итгэлцэл нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хэмнэл ирж буйг харуулснаараа энэ удаагийн хурал онцлог боллоо. Хурлын үр дүнд Ард Кредит нь Монголын анхны нээлттэй арилжаалагддаг хувьцаат ББСБ болох гэж байгааг ч онцолмоор байна. Мөн Ардын олон мянган хувьцаа эзэмшигчдийн баялгийг үр ашигтай удирдаж, Монголчууд өөрийн гэсэн банктай болох үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаар манай ТУЗ-д шинээр сонгогдсон бизнесийн залуу эмэгтэй манлайлагч Ч.Номин, Н.Мөнхнасан нартаа амжилт хүсье” гэлээ.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ardholdings.com цахим хуудаснаас авч болно.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. 2016 оны эхээр бид Монгол Шуудан компанийн хувьчлалд амжилттай оролцож, өнөөдрийн байдлаар тус компанийн 31 хувийг эзэмшиж байна.

Бидэнтэй холбогдох хаяг: Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, II давхар

w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Утас: 7707-8080

И-мэйл: info@ardholdings.com

Цахим хуудас: www.ardholdings.com

Copyright © 2017 Ard Daatgal