by

Ард Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн анхааралд
Ард Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 сарын 18-ны өдрийн 3/19 тоот тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2019 оны 4 сарын 27-ний өдрийн 9:00 цагт Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Дүнжингаравын 14-р гудамж, Зайсан Хилл цогцолборын хурлын танхимд хуралдуулахаар тогтлоо.

Хурлын хэлэлцэх асуудал:
1. 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;
2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай.

Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр: 2019 oны 3 сарын 15

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
1. 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
2. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар;
4. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
5. Хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолын төсөл.

Хувьцаа эзэмшигч та 2019 оны 3 сарын 15-наас хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид очиж, эсхүл манай цахим хуудсаар зочлон хурлын материалтай танилцах боломжтой.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар Утас: 77200088, 88052739
w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
и-мэйл хаяг: info@arddaatgal.mn

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Copyright © 2017 Ard Daatgal