by

Монголын Хөрөнгийн Биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцоолох журам”-ын дагуу бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлэх ба багцыг жил бүр шинэчилдэг.
2019 оны Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексийн шинэчилсэн багцад Ард Даатгал ХК-ийг оруулах шийдвэрийг Монголын Хөрөнгийн Биржээс гаргасан байна.
Ард Даатгал компани IPO хийж 2018 оны 10-р сарын 1-ний өдрөөс хойш Монголын Хөрөнгийн Биржээр хувьцаа арилжаалагдаж эхэлсэн бөгөөд өдрийн дундаж арилжаа 39.54 сая төгрөг байгаа нь Монголын Хөрөнгийн Бирж-д бүртгэлтэй 216 компаниас №2-т орох үзүүлэлттэй байна. 2018 оны 12 сарын 31-ний байдлаар хувьцааны үнэ 10 хувиар өсч 770 төгрөгт, компанийн үнэлгээ 19.25 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна.

 

Copyright © 2017 Ard Daatgal