by

АРД ДААТГАЛ ХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “Ард Даатгал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. НББ, эдийн засаг, хууль эрх зүй, банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжилтэй эсвэл хослон эзэмшсэн, дадлага туршлагатай;

2. Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байхаас гадна ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл хүссэн өргөдөл Санхүүгийн зохицуулах хороонд гаргаагүй;

3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй;

4. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 1 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг компанитай хийж байгаагүй;

5. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал хашаагүй;

6. Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;

7. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй.

8. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ
1. Өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас хуулийн хариуцлага хүлээж байсан;

2. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байсан.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Компанийн “ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо”-ны нэр дээр гаргасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт.

2. CV

3. Боловсролын дипломын хуулбар;

4. Иргэний үнэмлэхний хуулбар;

5. Цээж зураг;

6. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Хүсэлтийг 2019 оны 02 сарын 21-ны өдрөөс 2019 оны 03 сарын05 хүртэл “Ард Даатгал” ХК-ийн байранд хүлээн авах бөгөөд gerelchicmeg.e@arddaatgal.mn хаяг руу хуулбарыг илгээнэ. Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэрлэнэ.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж 2, 7720 0088, 88052739

Хүчтэй.Хамтдаа.

Copyright © 2017 Ard Daatgal