by

Нийгмийн хариуцлагыг дэмжигч Ард Санхүүгийн Нэгдэл, түүний охин компаниуд болох Ард Даатгал ХХК, Ард Кредит ББСБ-ууд нь хүүхэд залуучуудын бие бялдар, спортын хөгжлийг байнга дэмжиж ирсэн бөгөөд жил бүр “Дуулиан-2020” хөлбөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэж оролцдог билээ.

Нийслэлийн ЕБС-уудын дунд 6 сарын турш өрсөлдсөн “Дуулиан-2020” хөлбөмбөгийн тэмцээн МХБХ-ны Футзалын Ордонд 4-р сарын 29-нд аваргуудаа шалгаруулж, амжилттай зохион байгууллагдлаа.

12 дахь жилдээ зохион байгуулагдсан “Дуулиан-2020” тэмцээнд манай компанийн хоёр баг амжилттай сайн оролцож, охидын 13 насны ангилалд 106-р сургуулийн Ард Даатгалын баг МӨНГӨН МЕДАЛЬ, охидын 17 насны ангилалд 107-р сургуулийн Ард Даагалын баг 4-р байранд тус тус шалгарч, бахдам сайхан амжилтыг гаргалаа.

Амжилт гаргасан Ард Даатгалын баг тамирчиддаа халуун баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе!

Ард Даатгал ХХК

Хүчтэй. Хамтдаа.

Copyright © 2017 Ard Daatgal