by

Ард Даатгал компанийн санал болгож буй Гэнэтийн ослын даатгал нь таныг бүх төрлийн гэнэтийн ослын улмаас бэртэж, гэмтсэн тохиолдолд эмчилгээний зардлыг нь нөхөн төлснөөр танд санхүүгийн бодит тусламж болох даатгал юм.

 

Бид таныг ямар эрсдэлүүдээс даатгах вэ?

Үйлдвэрлэл техникийн

Машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед болон цахилгаан хүчдэл, дэлбэрэлт, шаталт зэргийн нөлөөгөөр учирсан осол, химийн бодист хордох, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс гарч болох осол гэх мэт эрсдэл.

Техниктэй харьцах үеийн

Унадаг дугуй, мотоцикл, автомашин зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх гэх мэт эрсдэл.

Байгалийн

Газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүчит салхи, үер, хөрсний нуралт, цөмрөлт, аянга, аадар бороо, мөндөр, ой хээрийн түймэр, усанд живэх, шавар намагт шигдэх гэх мэт эрсдэл

Ахуйн

Унаж бэртэх, хальтирах, зам тээврийн аюул осолд өртөх, элдэв юманд цохиулах, хавчуулах, түлэгдэх, хорт хийнд хордох гэх мэт эрсдэл.

Гадны нөлөөллийн

Бусдын гэмт үйлдлийн улмаас сум, хутга мэсэнд өртөх, хорлогдох, зодуулах, цохиулах зэргээр гэмтэх гэх мэт эрсдэл.

Гэнэтийн ослын даатгал ямар давуу талуудтай вэ? Бид таныг аль ч нөхцөлд 24 цагийн турш даатгалын хамгаалалтанд байлгах болно. Нөхөн төлбөрийг богино хугацаанд шийдвэрлэнэ. Хуанлийн хоногоор тооцон нөхөн төлбөр олгоно. Танд учрах санхүүгийн хүндрэлийг багасгаж өгнө.

Даатгалын үнэлгээ ба хураамж

Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь 1,000,000 төгрөгөөс багагүй байна. Даатгалын хураамжийг даатгуулагчийн ажил мэргэжил, даатгалын хамгаалалтаас хамааруулан үнийн уян хатан нөхцөлөөр санал болгож болно.

Нөхөн төлбөр олголт

Хохирогч нь гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол түүний эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн (эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, хэрэв тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бол тэтгэврийн дэвтэр зэргийг үндэслэн) хуанлийн өдрөөр тооцсон хугацаанаас хамааруулан хувиар тооцон даатгалын үнэлгээнээс бодож нөхөн төлбөр олгоно.

Бэртэж гэмтсэн тохиолдолд хэнд хандах вэ?

  • Яаралтай мэргэжлийн байгууллагад хандаж анхан шатны тусламж авна.
  • Ард Даатгалын Шуурхай албаны 7720 0088 утас руу мэдэгдэх, эсвэл даатгал хийсэн даатгалын менежер рүү мэдэгдэн даатгалын талаар зөвлөгөө авах боломжтой.
  • Ард Даатгалын эмч

Та ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

  • Даатгалын баталгаа
  • Нөхөн төлбөрийн маягт /бөглөсөн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, магадлагаа
Copyright © 2017 Ard Daatgal