by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Энэхүү даатгал нь  гэнэтийн ослоос бусад ердийн болон халдварт өвчин тусч түр хугацаанд  хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд эмчлүүлсэн хоногийн тоогоор нөхөн төлбөр олгож таны санхүүд дэмжлэг болох зорилготой юм.  

Дэлгэрэнгүй
#    ЭРСДЭЛ:

 

Хөдөлмөрийн чадвар түр алдагдалтын даатгалд ямар хүмүүс  даатгуулах боломжтой вэ?


  • 18-с дээш насны ажил эрхэлдэг хүмүүс даатгуулах боломжтой.

 

Таныг ямар эрсдэлүүдээс даатгал вэ?


Дараах өвчлөлийн улмаас түр хугацаагаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлээс даатгана. Үүнд:

  • Ердийн өвчин
  • Халдварт өвчин

 

#    ҮНЭЛГЭЭ:

 

Даатгалын үнэлгээ:


  • Үнэлгээ, хураамжийг хоногт авах нөхөн төлбөрийн хэмжээнээс хамааруулж тооцно.

 

Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?


  • Даатгуулагч өвчлөх хугацаанд хоногт авах нөхөн төлбөрийн хэмжээг даатгуулахдаа тооцоо хийлгэж, тохиролцсон байна.
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны нөхөн төлбөр авах эрх үргэлжлэх хамгийн урт хугацаа 90 хоног байна.
  • Нэг хоногт авах нөхөн төлбөрийн төлбөрийн хэмжээг эмнэлгийн магадлагаа лист, эмчлүүлсэн ажлын хоногоор үржүүлэн тогтооно.

 

Copyright © 2017 Ard Daatgal