by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн анхаарал болгоомж сул байдаг учраас  тоглож байхдаа бэртэж гэмтэх, зам тээврийн осолд өртөх магадлал өндөртэй, өдөр тутамдаа төрөл бүрийн эрсдэлтэй тулгарч байдаг.

Дэлгэрэнгүй
#    ЭРСДЭЛ:


Нандин-Эрдэнэ хүүхдийн даатгалд хэдэн насны хүүхдүүд даатгуулах боломжтой вэ?


  • Хөдөлмөр эрхлээгүй 18 хүртэлх насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд


Нандин-Эрдэнэ хүүхдийн даатгалд юу даатгуулж болох вэ?


  • Бүх төрлийн гэнэтийн осол


Таныг ямар эрсдэлүүдээс даатгал вэ?


  • Гадны нөлөөлөл (зам тээврийн аюул осолд өртөх, түлэгдэх, элдэв хорт хий, хоол эмийн зүйлээс хордох, унаж бэртэх, хальтрах, юманд хавчуулах, мал, амьтанд мөргүүлэх, тийрүүлэх, нохойд хазуулах, зодуулах, мэс зэрэг зэвсэгтэй дайралтад өртөх, бусдад хорлогдох
  • Гарын эрсдэл (гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт)
  • Байгалийн эрсдэл (наранд цохиулах, цасан болон шороон шуурга , хүйтэн, бороо, аянга, мөндөр, шаварт унаж шигдэх, хөлдөх осгох, ган, зуд цочир хүйтрэлт, хүчит салхи, үер, газар хөдлөлт, хөрс чулууны нуралт, цөмрөлт)


Нандин-Эрдэнэ хүүхдийн даатгал ямар давуу талуудтай вэ?


  • Бид таны хүүхдийг хичээлийн жилийн болон зуны амралтын хугацааны аль ч нөхцөлд сургалтын орчноор хязгаарлахгүйгээр сургууль цэцэрлэгтээ ирж очих, тоглоомын талбайд тоглох, гэртээ байх зэрэг 24 цагийн турш даатгалын хамгаалалтанд байлгах болно.
  • Нөхөн төлбөрийг богино хугацаанд шийдвэрлэнэ.
  • Хуанлийн хоногоор тооцон нөхөн төлбөр олгоно.
  • Таны гэр бүлд учрах санхүүгийн хохирлыг багасгаж өгнө.

 

#    ҮНЭЛГЭЭ:


Даатгалын үнэлгээ:


  • 100.000 төгрөг -1.000.000 төгрөг

 

#    ХУРААМЖ:


Даатгалын хураамж:


  •  Үнэлгээний 1%


Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?


Амбулатори болон гэрээр эмчлүүлсэн хугацаанаас хамааран нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцон олгоно:

  • Даатгуулагч гэмтлийн улмаас 1-15 хоног эмчлүүлэхэд 10.000 төгрөг
  • Даатгуулагчийн баримтаар нотлогдсон эмчилгээний зардлыг 10.000 төгрөг дээр нэмж даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  • Даатгуулагч гэнэтийн ослоор нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100% тооцож нөхөн төлбөр авах ба нийт олгох нөхөн төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
Copyright © 2017 Ard Daatgal