by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Гэнэтийн ослын даатгалын ач холбогдол нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд  гэнэтийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгоход оршдог.

Дэлгэрэнгүй
#    ЭРСДЭЛ:


Гэнэтийн ослын даатгалд ямар хүмүүс  даатгуулах боломжтой вэ?


Гэнэтийн ослын даатгалд бүх төрлийн ажил, мэргэжилтэй хүмүүс даатгуулах боломжтой байдаг ба даатгуулагчдыг дараах мэргэжлийн ангилалд хуваана. Үүнд:

Ангилал А:

  •  Аюулгүй хэвийн орчинд оюуны хөдөлмөр эрхэлдэг захиргааны удирдах албан тушаалтан, санхүү, бүртгэл тооцоо, инженер, техникийн гэх мэт бүх төрлийн оффисын ажиллагсад ба оюутан, сурагчид, эмнэлэг, гааль, татвар, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, соёл, худалдаа, үйлчилгээ, шүүхийн байгууллагын ажилтнууд, гэрийн ажилтай болон ажил эрхлээгүй хүмүүс;

Ангилал Б:

  •  Аюулгүй орчинд биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлдэг мэргэжлийн ба мэргэжлийн бус ажилчид, жолооч, малчид, малын эмч, зоотехникчид, драмын болон кино жүжигчид, дуучид, хөнгөн атлетикийн тамирчид, спортын дасгалжуулагчид;

Ангилал В:

  • Үйлдвэрийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл буу зэвсэг техниктэй харьцаж ажилладаг биеийн хүчний хөдөлмөр давамгайлсан бүх төрлийн ажилчид, хүнд машин механизм ажиллуулдаг барилга, ой мод, цахилгаан дулааны үйлдвэр, зам засварын ажилчид, бүх төрлийн харуул хамгаалалтын ажилчид, хянагчид, ачигчид, нарийн мэргэжлийн урчууд, хүнд атлетик, акробатын жүжигчин тамирчид, бөхчүүд;

Ангилал Г:

  •  Хүнд хортой нөхцөлд ажил үүргийн 75-аас багагүй хувь нь биеийн хүчний оролцоотой хөдөлмөр эрхэлдэг ажиллагсад, химийн болон тэсрэх дэлбэрэх бодистой харьцдаг ажиллагсад, ил далд уурхайн ажиллагсад, өрөмдөгчид, аврах албаны ажиллагсад, төмөр боловсруулах үйлдвэрийн ажиллагсад, араатан амьтан тоглуулагчид, хилийн ба дотоодын цэргийн байлдагч, офицерууд, цагдаа, мөрдөн байцаагчид.


Таныг ямар эрсдэлүүдээс даатгах вэ?
/ хүчинтэй хугацаа болон даатгалын үйлчлэх цаг/


  1. Үйлдвэрлэл техникийн (машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед болон цахилгаан хүчдэл, дэлбэрэлт, шаталт зэргийн нөлөөгөөр учирсан осол, химийн бодист хордох, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс гарч болох осол гэх мэт) эрсдэл
  2. Техниктэй харьцах үеийн (унадаг дугуй, мотоцикл, автомашин зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх гэх мэт) эрсдэл
  3. Байгалийн (газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүчит салхи, үер, хөрсний нуралт, цөмрөлт, аянга, аадар бороо, мөндөр, ой хээрийн түймэр, усанд живэх, шавар намагт шигдэх гэх мэт) эрсдэл
  4. Ахуйн (унаж бэртэх, хальтрах, зам тээврийн аюул осолд өртөх, элдэв юманд цохиулах, хавчуулах, түлэгдэх, хорт хийнд хордох гэх мэт)
  5. Гадны нөлөөллийн (бусдын гэмт үйлдлийн улмаас сум, хутга мэсэнд өртөх, хорлогдох, зодуулах, цохиулах зэргээр гэмтэх гэх мэт) эрсдэл

 

#    ҮНЭЛГЭЭ:


Даатгалын үнэлгээ:


  • Даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоодог.

 

#    ХУРААМЖ:


Даатгалын хураамж:


Даатгуулагчийн юу даатгуулж байгаа, ямар ажил мэргэжлийн ангилалд багтаж байгаа болон даатгалын үйлчлэх хүрээ, хугацаа зэргээс хамааран тогтоогдоно.


Нөхөн төлбөрийн тухай


Тахир дутуугийн зэрэглэл тогтоосон хугацаанаас хамааран олгох нөхөн төлбөрийн хэмжээ:
Хугацаа Даатгалын үнэлгээнээс тооцох хувь
1 жил болон түүнээс дээш 100%
6-12 хүртэлх сар 50%
3 хүртэлх сар 30%
Эмчилгээний хоногоос хамааран олгох нөхөн төлбөрийн хэмжээ:
46 дахь хоногоос 90 дэх хоног дуустал хоног тутамд +05%
45 хоног хүртэл хоног тутамд +0.3%
Copyright © 2017 Ard Daatgal