by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Тус даатгал нь таны түрээсэлж буй орон зайд хамаарагдах дундын өмч, бусдын эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг даатгаж учирч болзошгүй их хэмжээний эрсдэлийн хохирлоос сэргийлэн өөрийн санхүүг хамгаалалтанд авч байгаа юм. 

#    ЭРСДЭЛ:


Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хариуцлагын даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?


  • Тус даатгалд хувиараа бизнес эрхлэгчид даатгуулах боломжтой.


Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хариуцлагын даатгалд юу даатгуулж болох вэ?


Даатгуулагч нь худалдаа үйлчилгээ , үйл ажиллагаа явуулах зорилгоор албан байгууллагын барилга, байр талбайг түрээслэх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа байгууллага, иргэдийн түрээсэлж буй байр талбай, дундын өмч, бусдын эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулна.


Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?


Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас:

  • Түрээслэгчийн эд хөрөнгөд хохирол учруулах.
  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах.
  • Дундын өмчид хохирол учруулах.


Хэрэв та шаардлагатай гэж үзвэл үндсэн эрсдэл дээр нэмэлт эрсдэлийг нэмэн даатгуулах боломжтой.


  • Шилэн байгууламжид учирч болох эрсдэл.

 

#    ҮНЭЛГЭЭ:


Даатгалын үнэлгээ:


  • Даатгалын үнэлгээг тогтоохдоо тухайн даатгалтай байрыг ашиглаж буй зориулалт, нийт талбайн хэмжээ, бизнесийн онцлогийг харгалзан тогтооно.
  • Даатгалын хураамжийг тухайн түрээсэлж буй байрын ашиглалтын зориулалт, бизнесийн шинж чанар, талбайн хэмжээнээс хамааруулан эрсдэлийн түвшингээр тогтооно.

 

#    ХУРААМЖ:


Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?


  • Даатгагчийн даатгалын хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь гэрээнд заасан хариуцлагын хэмжээгээр хязгаарлагдана.
  • Монгол улсын шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын тогтоосон хохирлын актыг тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр, шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн тус тус тооцож хохирлыг барагдуулна.
  • Эд хөрөнгийн хохирлыг зах зээлийн үнэлгээгээр тооцсон нөхөн сэргээх засварлах зардлыг нэг удаагийн тохиолдлоор хүлээх хариуцлагын хязгаарт багтаан олгоно. Олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын дүнг хасч олгоно.
  • Хохирлын нэхэмжлэл нь 2 бас түүнээс дээш хохирогчтой ба хохирлын хэмжээ нь даатгагдсан хариуцлагын дүнхээс давсан тохиолдолд хариуцлагын хэмжээнд багтаан тэнцүү хуваарилалт хийн нөхөн төлбөр төлнө. Хэрэв тухайн нэхэмжлэлийн хэмжээ нь даатгалын хариуцлагын дүнгээс даваагүй тохиолдолд энэхүү зүйл үйлчлэхгүй.
  • Тухайн нэхэмжлэлд нэг ажилтны хөрөнгөд учруулсан хохиролд олгож болох дээд хэмжээ нь нэг удаагийн тохиолдлоор нэг ажилтны эд хөрөнгөний төлөө хүлээх хариуцлагын хязгаартай тэнцүү байна.
  • Даатгагч үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд буруутай этгээдээс нэхэмжлэх эрх даатгагчид шилжинэ.
  • Даатгалын зүйл нь сэргээн засварлагдах боломжгүй тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээ нь уг зүйлийн даатгалын үнэлгээнээс түүний элэгдэл хорогдлыг хасаж тооцсон дүнгээр хязгаарлагдана.
  • Тухайн нэхэмжлэлд бусдын эд хөрөнгөд учирсан хохиролд олгож болох дээд хэмжээ нь хариуцлагын хязгаар буюу даатгалын үнэлгээтэй тэнцүү байна.
Copyright © 2017 Ard Daatgal