by

Танд ямар хэрэгцээтэй даатгал вэ?

Тус даатгал нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй
#    ЭРСДЭЛ:

 

Даатгалын зүйл:


  • Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага


Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?


  • Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол.
  • Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол.
  • Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.

 

#    ҮНЭЛГЭЭ:

 

Даатгалын үнэлгээ:


  • Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж нь жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараах хэмжээтэй байна.
Тээврийн хэрэгслийн ангилал Даатгалын үнэлэгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ Даатгалийн суурь хураамж
1 “A” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 12500
2 “B” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 33000
3 “C” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл 42500
4 “D” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл 53000
5 “Mеханизм” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 12500

 

#    ХУРААМЖ:

 

Даатгалын хураамжийн хэмжээ


  • Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно.
Copyright © 2017 Ard Daatgal