by

Манай компани 1994 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Монголын анхны хувийн даатгалын компани болж үүсгэн байгуулагдсан.

2004 онд Их Британийн Виттингтон групп тус компанид хөрөнгө оруулалт хийж хувь нийлүүлэгч болсноор Ард Даатгал нь анх удаа монголын даатгалын зах зээлд гадаадын хөрөнгө оруулалт татсан компани болж, Европын даатгалын зах зээлийн шилдэг туршлага, олон улсын ноу-хауг өөрийн даатгалын зах зээлд авчирсан юм.

Энэ хугацаанд бид харилцагч-даатгуулагч нарынхаа өвөрмөц хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж ажиллаж ирлээ. Бидний өнөөг хүртэл Монголын даатгалын зах зээл дээр явуулсан үйл ажиллагаанд маань харилцагч нарын маань эрэлт хэрэгцээ, бодит хүсэл шаардлага хөтөч нь болж, бид хамтдаа хөгжиж, хамтдаа боловсорч ирсэн юм.

2011 оны 1 дүгээр улиралд Ард Даатгал ХХК болон Гранд Даатгал ХХК-иудын хувь нийлүүлэгчид нь албан ёсоор тус компаниудыг нэгтгэх шийдвэрийг гаргаж, энэхүү шийдвэрийг Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталгаажуулснаар 2011 оны 2 дугаар улирлаас эхлэн тус компани Ард Даатгал нэрийн дор нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус компаниуд нэгдсэнээр Ард Даатгал нь нийт хөрөнгийн хэмжээ, нөөц сан болон 2011, 2012, 2013 онуудад жилийн эцсийн нийт хураамжийн орлогоороо Монголын даатгалын зах зээл дээр жил дараалан 3-т жагсан, хүний нөөц, боловсон хүчний чадавхийн хувьд улам бэхжиж, цаашид улс орныхоо даатгалын зах зээл дээр тэргүүлэгч компани болохоор ажиллаж байна.

 

Түүхэн Үйл Явдлууд:

Ард Даатгал ХХК анхны хувийн даатгалын компани хэлбэрээр байгуулагдав.

Ард Даатгал ХХК 5 дах жилдээ ТОП зэрэглэлийн даатгалын компаниар шалгарав.

Их Британийн “Виттингтон групп” хөрөнгө оруулалт хийж, гадаадын хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани болов.

СЗХ-ны гаргасан даатгалын компаниудын үнэлгээгээр 3-т шалгаран Монгол Улсын шилдэг даатгагчдын нэгээр батламжлагдав.

Дэлхийн бизнесийн шилдэг компаниудад олгодог Зууны Чанарын алтан цомыг Швейцарь  улсын Женев хотод гардан авав.

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 6-р сарын 30-ны өдрийн тогтоолоор Гранд Даатгал ХХК, Ард Даатгал ХХК-иудад нэгдэх зөвшөөрөл олгогдож, нэгдсэн хүчирхэг Ард Даатгал ХХК төрөн гарав.

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 6-р сарын 30-ны өдрийн тогтоолоор Гранд Даатгал ХХК, Ард Даатгал ХХК-иудад нэгдэх зөвшөөрөл олгогдож, нэгдсэн хүчирхэг Ард Даатгал ХХК төрөн гарав.

Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуй нэгж шалгаруулалтын ТОП-5 даатгалын компанийн 2-т шалгарсан. Мөн тус онд Монголын Маркетинг, Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг “Гранд Экспо-2012” үндэсний бизнес фестивальд амжилттай оролцож Банк, санхүү, даатгалын салбарын ТОП-5 даатгалын компани номинацийн 1-р байрт шалгарсан.

Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуй нэгж шалгаруулах шалгаруулалтын ТОП-5 даатгалын компанийн 1-т шалгарсан.

Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуй нэгж шалгаруулалтын ТОП-5 даатгалын компанийн 3-т шалгарсан. Мөн Монголын Маркетинг, Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг “Гранд Экспо-2012” үндэсний бизнес фестивальд амжилттай оролцож Банк, санхүү, даатгалын салбарын Гран-При шагналаар шагнагдсан.

Ард Даатгал ХХК нь "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн бүрэлдэхүүнд багтаж, үйл ажиллагаа, удирдлагын баг шинэчлэгдэв. Мөн Монголын даатгалын зах зээл дэх байр сууриа хадгаламж, тарьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ.

2016 онд бид үйлчилгээний чанарт онцгой анхаарч, харилцагчдаа сэтгэл ханамжтай байлгахыг хичээн ажилласан. Мөн Шинэ жил, Цагаан сарын баяр ёслолын үеэр 500 мянга хүртэлх дүнтэй нөхөн төлбөрийг өдөрт нь шийдэж, шуурхай үйлчилж, харилцагчдын талархлыг хүлээлээ. Цаашид уламжлал болгон хэрэгжүүлнэ.

Ард Даатгал компани 2017 онд төлөвлөсөн зорилтууддаа хүрч, даатгалын салбарт эзлэх компанийн байр суурийг улам бэхжүүлэн, 100 гаруй ажиллагсадтай, 300 гаруй даатгалын төлөөлөгчтэй Монгол улсын бүхий л аймаг, сумдад хүрч ажилласан баг хамт олныг бүрдүүлж чадлаа. Манай компани нийт 10.3 тэрбум төгрөгийн хураамжийн орлогыг төвлөрүүлж өнгөрсөн оны эцсийн үр дүнгээс 40 орчим хувийн өсөлт үзүүлж, харилцагчиддаа 4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож ажилласан байна.

Copyright © 2017 Ard Daatgal